Нийслэлийн 1000 хүүхдийн шинэ жилийн баяр болно

2014 оны 12 сарын 08

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, Нийслэлчүүдийн шинэ жилийн нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулах ажлын талаар танилцууллаа. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч, Шинэ жилийн үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийн дарга Ц.Энхцэнгэл танилцууллаа. Нийслэлчүүддээ зориулан он солигдох мөчийг Их эзэн Чингис хааны талбайд хамтдаа угтан, өнгөрүүлэх,  хүүхэд багачуудаа баярлуулах зорилгоор жил бүр нэгдсэн шинэ жилийн үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил төв талбайн сүлд модыг шар гэрлээр чимэх бөгөөд  нийслэлчүүдтэйгээ хамт 12 дугаар сарын 15-ны өдөр гэрэл асаана.  Д.Сүхбаатарын хөшөөг тойруулан цэнхэр өнгийн гэрлээр сүлд модны хэлбэртэй дөрвөн ширхэг торшёрт байрлуулахаар төлөвлөж байна. Харин шинэ жилийн үдшийн цэнгүүн 12 дугаар сарын 31-ний өдөр Их эзэн Чингис хааны талбайд болж, рок попын хамтлаг дуучдын урлагийн тоглолт, ёслолын буудлага зэрэг үйл ажиллагааг зохион байгуулна. Шинэ жилийн баярын цэнгүүний төв тайз нь талбайн баруун жишгүүрт НЗДТГ-ын өмнөөс хойш сунасан хэлбэртэй байхаар тооцоолсон байна. Мөн шинэ жилийн баяраар нийслэлийнхээ хүүхэд багачуудад зориулан  шинэ жилийн хоёр үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна. Нийслэлийн есөн дүүргийн амьжиргааны баталгаажих төвшнээс доогуур орлоготой өрхийн 1000 хүүхдийн баярын арга хэмжээ Монголын Хүүхдийн ордонд, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 32 халамж асрамжийн төв хүмүүжиж байгаа 1000 хүүхдийн “Харшийн сүлд модны наадам” Олон улсын хүүхдийн Найрамдал төвд болох юм. Харин Нийслэлийн Засаг дарга эдгээр үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгийг аль болох нийслэлээс зардлаас гаргахгүйгээр хуульд нийцүүлэн хувийн аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж шийдвэрлэх боломжийг судлахыг зохион байгуулах комисст үүрэг болголоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13393
0 эможи
keyboard_arrow_up