Иргэдэд өмчлүүлэх дараагийн 31 газар тодорхой боллоо
2014 оны 10 сарын 22 өдрийнНийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар “ГЭР БҮЛИЙН ХЭРЭГЦЭЭНИЙ ЗОРИУЛАЛТААР ИРГЭДЭД ӨМЧЛҮҮЛЭХ ГАЗРЫН 31 БАЙРШЛЫН ХАЯГИЙН ЗУРАГ”, “ЗУСЛАНГИЙН 21 АМНЫ ХАЯГИЙН ЗУРАГ”-ийг тус тус хэлэлцүүлэн 180, 181 дугаар тогтоолоор батлууллаа.
Монгол улсын Хаягжуулалтын тухай хууль, Засгийн газрын 2013 оны 280 дугаар тогтоолоор батлагдсан “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам” MNS 5283:2014 стандарт "Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийн хаягийн тэмдэглэгээнд тавих ерөнхий шаардлага" MNS 6275:2011 “Нэгдсэн хаягжуулалт, хаягийн бичвэрт тавих шаардлага” Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2013 оны 10/39 дугаар тогтоол “Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэдэд өмчлүүлэх 52 байршлыг тогтоох тухай”, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2012 оны 25 дугаар тогтоол “Зуслангийн 26 амны ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” зэргийг үндэслэн хаягийн зургийг хийж дуусган Нийслэлийн Өмчийн Харилцааны газарт хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна. Үүнд:
Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын 31 байршилд 54975айл:
1. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Цагаан даваа, 117 га
2. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Шарын ам, 366 га
3. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Овоотын урд, хойд ам, 67 га
4. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Баруун цагаан давааны хойд ам, 30 га
5. Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд Улаан овоот 1-р хэсэг, 97 га
6. Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд Уушийн ар, 316 га
7. Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд Дарцагт, 112 га
8. Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд Улаан овоот 2-р хэсэг, 104 га
9. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд Эхэн усны хөндий, 785 га
10. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд Хужрын хяр, 340 га
11. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд Хуст уул, Тахилт уул, 280 га
12. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд Шижир уул, 46 га
13. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд Бороочийн ам, 289 га
14. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд Хүйн хөндий, 184 га
15. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд Өвөр уулын овоо, 353 га
16. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд Эмгэнтийн ам, Тарвагатайн ам, 783 га
17. Налайх дүүргийн 5 дугаар хороонд Нисэх хотхон, 166 га
18. Багахангай дүүргийн 2 дугаар хороонд Хангайн хөндий 1-р хэсэг, 611 га
19. Багахангай дүүргийн 2 дугаар хороонд Хангайн хөндий 2-р хэсэг, 593 га
20. Хан-Уул дүүргийн 13, 14 дүгээр хороонд Сэнс толгой, Доод өлзийт, Гавьжийн шанд, 1739 га
21. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд Саалийн ам, Ухны ам 1064 га
22. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд Дүүрэнгийн хөндий, Дундын ам,80га
23. Баянзүрх дүүргийн 20, 23 дугаар хороонд Баатархайрханы ам,
24. Цагдуултын ам,
25. Баатархайрханы дэнж, 108 га
26. Багануур дүүргийн 2 дугаар хороонд Булагтай, 950 га
27. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Хөшөөтийн ам, 60 га
28. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Богдын давааны ам, 84 га
29. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд Шижирийн хөндий, 223 га
30. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Бага Улиастайн ам, 52 га
31. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд Бурхантын ам, 399 га
Зуслангийн 21 амны байршилд 34570 айл:
1. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Ар согоот,
2. Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Бэлхийн Даваат,
3. Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Бэлхийн Мааньт,
4. Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Гоодой,
5. Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Баянбулаг,
6. Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Бэлхийн Хадат,
7. Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Бэлх,
8. Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Бэлхийн Цуурайт,
9. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Гүнт,
10. Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Хандгайт,
11. Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Хандгайтын богино,
12. Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Хуурай мухар
13. Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Майхан толгой,
14. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Ойн булаг,
15. Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Санзай,
16. Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Сэлбэ,
17. Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Сэлх,
18. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Шадивлан,
19. Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Шарга морьт,
20. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Яргайтын богино,
21. Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны Зуун мод,
Батлагдсан хаягийн зургийн дагуу гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд үүрэг болголоо.