Нийслэл, дүүргийн ахмадын зөвлөл чууллаа
2014 оны 12 сарын 05
Нийслэлийн Хан-Уул дүүрэгт 12-р сарын 04-ны өдөр “НАСТАНЫ ЭРҮҮЛ МЭНД-ЭРҮҮЛ НАСЖИЛТ” сэдэвт үзүүлэх сургалт болж өндөрлөлөө. Үзүүлэх сургалтаар Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн Ахмад хариуцсан гериатр эмч Б.Долгормаагийн ажлын туршлага, үйл ажиллагааны чиглэлээр сургалтанд оролцогсод санал бодлоо илэрхийлж, харилцан туршлага судаллаа.
Уг сургалт, уулзалтанд дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, дүүргийн Ахмадын хорооны дарга Л.Хадбаатар, Нийслэлийн Ахмадын хорооны дарга Р. Банзрагч,менежер Г.Батчулуун, Нийслэлийн 9 дүүргийн Ахмадын хорооны дарга, зохион байгуулагч нар болон манай дүүргийн 16 хорооны Ахмадын хорооны дарга, Хийн дасгалын ахмадууд оролцсон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
13341
0 эможи