Эрчим хүчний Хартын хуралд оролцлоо
Уул, уурхай эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт Бүгд Найрамдах Казакстан Улсын Астана хотноо болсон Эрчим хүчний Хартын байгууллагын 25 дугаар чуулга уулзалтад оролцов. Тус хуралд БНКУ-ын Ерөнхий сайд оролцож үг хэлжээ. Хуралд оролцогчид Астанагын тунхаглалыг баталж, Эрчим хүчний Хартын байгууллагыг Олон Улсын Эрчим хүчний Хартын байгууллага болгонөргөжүүлэхээр шийдвэрлэж, 2015 оны хавар гарын үсэг зурж, баталгаажуулахаар болжээ.
Хурлын үеэр Уул, уурхай эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт Эрчим хүчний хартын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Урбан Руснак, олон улсын хурлыг зохион байгуулагч болох Казакстан улсын Эрчим хүчний дэд сайд Узакбай Карабалин, хурлын дэд тэргүүн ”Казэнержи”-гийн дэд Ерөнхийлөгч Тимур Кулибаев нартай ажил хэргийн уулзалт хийлээ.