Энэ мангасаа хуваагаад “идчихээч”

2014 оны 12 сарын 05

Идэр ес тачигнах цагаас илүүтэй "утаа"-тай Улаанбаатарт өвлийг яаж давна аа гэх бодол хүн бүрийг зовоож байна гэхэд хилсдэхгүй. Цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд өглөө оройдоо утаагаар хахаж цацаж явна. Утааг үгүй хийн гэж ярьсаар олон жилийн нүүрийг үзлээ. Нийслэл хотод амьдарч буй иргэдийн ихэнхи хувь нь томуу томуу төст өвчнөөр өвчилсөн. Бидний хэлж заншсанаар амьсгалын замын өвчин буюу ханиад. Үүн дээр нэмэгдээд чих хамар хоолойн өвчлөл ихэсч байгаа аж. Нийслэлийн хэмжээнд 12 сарын 01-ны байдлаар амбулаторийн 87506 үзлэг хийсэнээс томуу, томуу төст өвчтэй оношлогдсон 7943 тохиолдол буюу нийт үзлэгийн 9,1%-ийг ТТТӨ эзэлжээ. Нийт өвчлөгсөдийн 77% нь 0-9 насны хүүхдүүд эзэлж байна. Мөнөөх утаанаас болж хоолой аргаж, хатах энүүхэнд. Монголчууд бид хэнэггүй монгол зангаараа гүрийгээд л цэнгэг агаараар биш утаагаар амьсгалаад л явсааар л...  Ард иргэдийн төлөөлөл болсон улстөчид, эрх мэдэлтнүүд "Утаа"-гүй Нийслэл болгоно оо гээд олон ажил хийснээ гайхах болсон. Гэтэл нүдэнд харагдаж байгаа утаа нэмэгдэж байна. Утаа багассан бол амьсгалах агаар минь цэвэршимээр даанч харамсалтай нь үгүй юм. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд нийт 91,255 тэрбум төгрөг Цэвэр агаарын санд төсөвлөгдсөнөөс 20 гаруй төрлийн төсөл арга хэмжээнд 73,9 тэрбум төгрөг зарцуулсан гэдэг. Сайжруулсан зуухаар гэр хорооллын айл өрхүүдийг хангахад 19,6 тэрбум төгрөгийн татаас, сайжруулсан түлшээр хангахад 3,99 тэрбум төгрөгийн татаас, халаалтын зуухны шинэчлэл, өргөтгөл, төвлөрсөн болон хэсэгчилсэн дулаан хангамжийн шугам сүлжээ байгуулах чиглэлээр 13,1 тэрбум төгрөг болсон. Түүнчлэн автотээврийн хэрэгслээс ялгарах утаа бууруулах чиглэлээр 7,97 тэрбум, гэр хорооллын агаар хөрс орчны бохирдол бууруулах чиглэлээр 9,9 тэрбум, судалгаа шинжилгээ, сурталчилгааны чиглэлээр 2,9 тэрбум, аймаг орон нутагт агаарын бохирдол бууруулах чиглэлээр 0,7 тэрбум, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудыг урамшуулахад 0,2 тэрбум, бусад арга хэмжээнд 3,6 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргаж 11,9 тэрбум төгрөгийг Төрийн санд эргэн төвлөрүүлсэн хэмээн цэвэр агаар сангийн санхүүгийн тайланд тусгажээ. Бодит байдал дээр их хэмжээний мөнгийг хий салхинд хийсгэсэн нь харагдаж байгааг эс нуух. Энэ онд 20,26 тэрбум төгрөгөөр сайжруулсан зуух авсан иргэдэд татаас олгох, сайжруулсан түлш тараахтай холбоотой тээвэр, агуулах, борлуулалтын зардлыг санхүүжүүлэх, нүүрс шатаадаг халаалтын зуухнуудыг татан буулгах аж. Ингэснээр хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбох, хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор агуулахын багтаамж нэмэгдүүлэх зэрэг томоохон ажлуудыг санхүүжүүлна хэмээсэн. Ахиад л мөнгө угаалт явагдах гээд байна уу гэлтэй."Утаа" гэх сэдэв бол эрх мэдэлтнүүдэд "бизнес" хийх таатай нөхцлийг бүрдүүлж өгсөн. Ер нь дээдүүд нь хувааж идэж ханахгүй байна хэмээдэг юм чинь утаагаа хуваагаад идчихмээр юм. Тэгвэл нэг "утаа" гэх мангасаа дарж амар сайхандаа жаргах цаг ирэх биз ээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13314
0 эможи
keyboard_arrow_up