“Буянт-Ухаа-1”-ийнхэн дагжин чичирч сууна

2014 оны 12 сарын 05

Төрийн орон сууц, санхүүжилтийн корпораци “Буянт-Ухаа-1” хорооллыг саяхан ашиглалтанд өгсөн юм. Тэнд 25 барилга баригдаад байгаа. Гэвч зарим байрууд нь халаалт муутай тул оршин суугчид даарч бээрч,  дагжин чичирч байна. Халаалтын паар нь дөнгөж нэг муу амьтай төдий  байдаг болжээ. Ялангуяа энэ хорооллын захын байрууд онцгой хүйтэн, хүн тогтох аргагүй тул хүмүүс нь хотын захиргаа болон дүүргийн холбогдох албан тушаалтнуудад гомдол тавьж буй ажээ. Хэрхэн шийдэгдэх нь одоогоор тодорхой бус байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13312
0 эможи
keyboard_arrow_up