Яармагийн гүүрийг түр хаалаа
2014 оны 12 сарын 05
Яармагийн гүүрийн замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор уг гүүртэй зэрэгцээ 243 у/м төмөр түр гүүрийг угсарч дуусган байнгын ашиглалтад оруулаад байсан. Харин уг гүүрийн хөдөлгөөнийг өнөөдөр буюу 2014.12.05-ны 12:00 цагаас эхлэн хааж хучилтын засварыг хийж гүйцэтгэх гэж байна. Улмаар 16:00 цагт нээх болсныг Нийслэлийн авто замын газраас мэдэгдэж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
13306
0 эможи