Лавлагаа авахын тулд урт дараалалд зогсох шаардлагагүй боллоо
Иргэд хорооноосоо улсын бvртгэлийн 10 гаруй төрлийн vйлчилгээ авах боломж бvрджээ. Өмнө нь лавлагаа авахын тулд Улсын бvртгэлийн ерөнхий газарт ханддаг байсан. Тэгвэл өнөөдөр нийслэлийн аль нэг хороон дээр очоод цахим vнэмлэхээрээ оршин суугаа хаяг, гэрлэлтийн, vл хөдлөх хөрөнгийн гэх мэт лавлагааг авч болно.
Нийслэлийн Мэдээллийн технологийн газар “Ухаалаг Улаанбаатар хөтөлбөр”-ийн хvрээнд дээрх ажлыг хийсэн байна. Энэ оны төсвөөс тус хөтөлбөрт 4.2 тэрбум төгрөг төсөвлөсөн аж. Харин тодотголоор нэг тэрбум төгрөг хасагдаж 3.2 тэрбум төгрөгийн төсөвтэй ажилласан ч энэ онд 20 орчим ажлыг хийсэн аж. Тухайлбал, эрvvл аюулгvй байдлын индексийг тооцоолох программ хангамжийг нэвтрvvлж хороо дvvрэг, агентлагийн албан хаагчдын ажлыг хөнгөвчилж, харилцан уялдаатай ажиллах боломжийг бvрдvvлсэн нь олон нийтэд хvрсэн байна.
Мөн нийслэлийн бvх төрийн албан хаагчын цахим ажлын байрны нэгдсэн системийг хийж байгаа аж. Өнөөдөр нэг хvн ажлаас гарахад тухайн хvний ашиглаж буй компьютер дээрх мэдээлэл устдаг, тvvнийг тухайн ажилтан өөрийн өмч мэт ойлгох ойлголт тvгээмэл байдаг. Гэтэл энэ бол нийслэлийн өмч бөгөөд тухайн хvн зөвхөн ажлын шугамаар тус мэдээллийг авсан байдаг аж. Уг системийг ашигласнаар мэдээлэл устах, энэ талаарх буруу ойлголт засагдах, төрийн ажил хэвийн тасралтгvй явагдах нөхцөл бvрдэх юм байна.