ЦЕГ-ийн шинэ томилгоонууд
ЦЕГ-ын шинээр томилогдсон дарга Р.Чингис зөвлөлийн гишүүдээ хуралдуулж зарим газар, хэлтсийн дарга нараа томилжээ. Тухайлбал, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын даргаар хурандаа Б.Буянтөрийг томилж, Б.Амгаланбаатарыг чөлөөлөв. Б.Буянтөр нь Р.Чингисийг ЭЦГ-ын Эдийн засгийн хэлтсийн даргаар ажиллаж байх үед нэг тасгийнх нь дарга байсан юм.
Харин өөр нэг тасгийнх нь даргаар ажиллаж байсан хурандаа Ж.Эрдэнэболдыг ЦЕГ-ын Гадаад харилцааны хэлтсийн даргын албанаас чөлөөлж, Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтсийн дарга болгожээ. Хурандаа Б.Амгаланбаатарыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтсийн даргаар томилсон бол ЦЕГ-ын Гадаад харилцааны хэлтсийн даргаар хурандаа Г.Бадарчийг тавьсан гэнэ.
ЦЕГ-ын дотоод хяналт шалгалт хариуцсан дэд даргын албан тушаалд Хууль сахиулахын их сургуулийн дэмжлэг үзүүлэх асуудал эрхэлсэн дэд захирал, хурандаа Д.Амарсайханыг томилжээ. Түүнчлэн, ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах газрын даргаар хурандаа Б.Ганзориг томилогдсон бол Тусгай ажиллагааны хэлтсийн даргаар хурандаа Б.Алтанбагана очжээ.
Цаашлаад ЦЕГ-ын Лицензийн төвийн дарга, хурандаа П.Өлзийсайханыг ЦЕГ-ын Автобаазын хэлтсийн дарга болгож, түүний оронд Банк, дипломат байгууллагын хамгаалалтын хэлтэст ажиллаж байсан н.Эрдэнэцацралыг томилсон талаар эх сурвалж мэдээллээ.