Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн нэрэмжит үзлэг шалгалтын дүнг танилцууллаа
Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангагдсан талаар хяналт шинжилгээ хийж, үнэлгээ дүгнэлт өгөх зорилго бүхий Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн “Нэрэмжит үзлэг” шалгалтыг 11 сард зохион байгуулж нэгдсэн дүнг танилцууллаа. Үзлэг шалгалтанд нийслэлийн төвийн 6 дүүрэг, Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газар, Ус сувгийн удирдах газар, Хэсэгчилсэн инженер хангамжийн удирдах газар, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ хамрагдсан бөгөөд байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангасан байдлыг газар дээр нь үзэж танилцсан юм. Шалгуур үзүүлэлтийг хангасан байдлаар 13.6 оноогоор Чингэлтэй дүүрэг 1-р байр, 13.2 оноогоор Баянгол дүүрэг 2-р байр, 12.6 оноогоор Сүхбаатар дүүрэг 3-р байр эзэллээ.