Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2014 оны 12 сарын 05

08:30 цагт Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн өдрийн хүрээнд зохион байгуулж буй “Эрдэм шинжилгээний бага хурал” Төрийн ордны "Б" танхимд болно. Утас: 88028646,  88060109

09:00 цагт барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлж буй газруудад хийсэн шалгалтын дүнгийн хурал Засгийн газрын XI байрны хурлын танхимд болно. Утас: 262902

09:00 цагт “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нутгийн захиргааны байгууллагуудын чадавхийг нэмэгдүүлэх зарим асуудал” зөвлөгөөн Нийслэлийн Хангарьд ордны 14 давхрын Хуралдааны их танхимд зохион байгуулна.

09:00 цагт МХЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар "Эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээ, тандалт судалгаа, хяналт шинжилгээ, урьдчилан сэргийлэх хяналтын дүн"-г хэлэлцэнэ.  Утас 91989890

09:00 цагт НМХГ-ын даргын зөвлөлийн хурлаар Нийслэл хотод шинээр баригдаж буй барилга, байгууламжид гүйцэтгэлийн хяналт шалгалт хийсэн талаар нээлттэй хэлэлцэнэ. Утас:99070909

09:00 цагт Стандартчилал, хэмжил зүйн газарт Монгол Улсын Хэмжил зүйн зөвлөлийн хуралдаан болно. Утас: 99006864, 99159809

10:00 цагт ”Нийгмийн халамжид хамрагдагсад болон эмзэг, ядуу бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулъя” сарын аяны хүрээнд НЭМҮТ-ийн сургалтын танхимд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асран хамгаалагч нарт зориулсан мэдлэг олгох сургалт болно. Утас: 98612698

10:00 цагт Багш солилцооны хөтөлбөрийн хүрээнд манай улсад гурван сар ажилласан 25 Солонгос багш үр дүнгийн уулзалтаа Багшийн хөгжлийн ордон 202 тоотод хийнэ. Утас: 97113649

12:00 цагт шинээр томилогдсон шүүгчдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг гардуулах ажиллагаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болно. Утас 70008028, 9910 5070

12:00 цагт "Залуу хүний заавал унших ном" номын нээлт МЗХ-ны Залуус танхимд болно

14:00 цагт СТӨ-нд “Бидний авьяас-2014” урлагийн их наадмын гала тоглолт болно. Төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн дунд сурагч, хүүхэд багачуудын авьяасыг хөгжүүлэх, дэмжин урамшуулах, багш, эцэг эхийн оролцоог сайжруулж, тэдний авьяас билгийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. Утас: 91399149

15:00 цагт НҮБ-ын байранд "Монгол орны хөгжлийн төлөөх сайн дурын үйлс ба залуучуудын оролцоо" сэдэвт хэлэлцүүлэг болон 2014 оны шилдэг сайн дурын үйлстэн, байгууллагуудыг шалгаруулах үйл ажиллагаа болно. Утас: 99135393, 88753476- * -

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй snooker биллиардын тэмцээнд  Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Жаргалан төвд болно. Утас: 88028646, 88060109

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13268
0 эможи
keyboard_arrow_up