90 настай Хорлоо эмээ шинэ байшинтай боллоо

2014 оны 12 сарын 04

"Монгол тусгал” ТББ-аас 90 настай Хорлоо эмээд туслах аяныг эдгээр өдрүүдэд өрнүүлээд байгаа. Хорлоо гуай Бөмбөгөрийг зорьж халуун цай худалдаж амьдардаг бөгөөд ганц хүү нь сэтгэцийн өвчтэй аж. Умгар амбаарт амьдардаг буурайд туслах сайхан сэтгэлт хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа юм.
Улмаар "Монгол тусгал" ТББ-ын залуусын өрнүүлсэн аяны үр дүнд Хорлоо эмээ шинэ байшинтай болохоор болсон бөгөөд  “Арт констракшн” ХХК-ийн архитектор Б.Түмэнжаргал байшингийн зураг төслийг гаргаж,  залуус байшинг богино хугацаанд барихаар шийдэж 60 хувийн гүйцэтгэлтэй бэлэн контейнер хаус авсан байна.

 

Цахим сүлжээний "Монгол тусгал” ТББ-аас 90 настай Хорлоо эмээд туслах аяныг эдгээр өдрүүдэд өрнүүлээд байгаа билээ. Хорлоо гуайн тухайд Цагаан байрнаас Бөмбөгөрийг зорьж халуун цай худалдаж амьдардаг бөгөөд ганц хүү нь сэтгэцийн өвчтэй аж. Умгар амбаарт амьдардаг буурайд туслах сайхан сэтгэлт хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа юм.

Улмаар "Монгол тусгал" ТББ-ын залуусын өрнүүлсэн аяны үр дүнд Хорлоо эмээ шинэ байшинтай болохоор болсон бөгөөд  “Арт констракшн” ХХК-ийн архитектор Б.Түмэнжаргал байшингийн зураг төслийг гаргаж,  залуус байшинг богино хугацаанд барихаар шийдэж 60 хувийн гүйцэтгэлтэй бэлэн контейнер хаус авсан байна.

Тэдний зүгээс өвлийн хүйтэнд байшин барих амаргүй гэж үзэж, “Эрдэнийн Шинэ Өргөө” ХХК-аас бэлэн зангидсан контейнер хаусыг материалын өртгөөр 2 500 000 төгрөгөөр Хорлоо эмээд худалдаж авчээ. Харин хаалга, цонх дулаалга, засал чимэглэлийг нь залуучууд өөрсдөө хариуцаж хийхээр болсон байна. - See more at: http://society.time.mn/content/51797.shtml#sthash.2gpj8nqh.dpuf
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13220
0 эможи
keyboard_arrow_up