Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал
09:00 цагт үйлдвэрлэлийн осол, эндэгдэл олноор гарч байгаатай холбоотойгоор НДЕГ-аас “Эрүүл, Эрүүл Аюулгүй Ажлын Байр” форумыг " Чингис Хаан" зочид буудлын хурлын танхимд зохион байгуулна.
09:00 цагт "Хангарьд" ордонд НИТХ-аар нийслэлийн 2015 оны төсвийг хэлэлцэнэ. Утас: 91040607
09:00 цагт НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Глобал компакт, Хүүхдийг ивээх сангаас хамтран боловсруулсан “Хүүхдийн эрх ба бизнесийн зарчмууд” баримт бичгийг түгээх арга хэмжээ “Туушин” зочид буудлын Соёмбо танхимд болно. Утас: 99112652
09:00 цагт ҮХААЯ-ны I давхарт "ямаа, тэмээний үржлийн стратеги" сэдэвт чуулган, ноос ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн болно. Ямаа, тэмээний тоо толгой, эдийн засгийн ач холбогдол, үржлийн стратеги, төрийн бодлогын тухай эрдэмтэн судлаачид хэлэлцэнэ. Утас: 88603010
09:00 цагт МХЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар "Монгол улсын төсвийн хөрөнгөөр дэд бүтцийн салбарт 2014 онд шинээр барьсан, засварлаж шинэчлэсэн барилга байгууламжид хийсэн хяналт шалгалтын дүн"-г хэлэлцэнэ. Утас: 91989890
10:30 цагт "Улаанбаатар Цэвэр агаар" төслөөс агаарын бохирдлын асуудлаар "Улаанбаатар Цэвэр агаар" төслийн байранд хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 96615068, 86064006
11:00 цагт МУГЖ И.Одончимэгийн "Улаанчулуутын хогийн цэг дээрх хүүхдүүдэд боловсрол олгоход дэмжлэг үзүүлэх" зорилтот хөтөлбөрийн нээлт Баянхошууны "Хилчин" хотхонд болно. Утас: 91912064
11:00 цагт MNC телевизийн мэдээллийн төвд МУГЖ дуучин С.Жавхлан шинэ жилийн ямар нэгэн арга хэмжээнд оролцохгүй болсон талаараа мэдээлэл хийнэ. Тэрээр эдийн засгийн хямрал ихтэй үед сая саяар нь архидан согтуурч байхаар хоол хүнсгүй иргэдэд энэ мөнгөө зарцуульяа хэмээн мэдэгдэж байгаа. Иймд МУГЖ дуучин С.Жавхлан эдгээр эмзэг бүлгийн иргэдэд зориулан хандивийн тоглолт зохион байгуулахаар болжээ. Утас: 88067575
11:40 цагт ХСҮТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн төвийн дугуй зааланд ХСҮТ, ХААН Банк болон МҮОНРТ-ээс 4 дэхь жилдээ хэрэгжүүлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян 2011-2014”-ны үр дүнг дүгнэх болон аяны хүрээнд зарласан “Шилдэг бүтээлийн уралдаан”-ы шагнал гардуулах ажиллагаа болно.
12:00 цагт "Монголньюс" мэдээллийн төвд "Хүүхэд ирээдүйн эзэд" ТББ-аас хэрэгжүүлж буй "Ирээдүйн эздэд илгээх бэлэг-20 мянга" зорилтот хөтөлбөрийн талаар мэдээлэл хийнэ. Утас: 96558086
14:00 цагт "Онцгой байдлын үе дэх хүүхэд хамгаалал, хүүхэд төвтэй бэлэн байдлыг бэхжүүлэх нь" төслийн санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ Онцгой байдлын ерөнхий газрын “Соёмбо” танхимд болно. Утас: 329365, 329371
18:00 цагт БГД-ийн 1, 2, 3, 4, 9, 10, 11, 16, 17, 20, 22, 23 дугаар хорооны иргэдтэй хийх "Иргэдийн оролцоотой дахин төлөвлөлт" зөвлөгөөн МҮЭСТ-нд болно.
18:30 цагт С. Төгс-оюун, Ц. Солонго, Б.Долгорсүрэн н.Өлзийбаяр, Э. Намуундарь, А. Хонгорзул нарын зургаан уран бүтээлчийн уран бүтээлийн “Нэг чиглэл” нэртэй дуудлага худалдаа "Bluemoon" art gallery–д болно. Дуудлага худалдаа нь охид, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч, залуусын тэгш оролцоог хангах чиглэлээр манлайлж яваа хүний эрхийн залуу активист. Б. Энхжаргалын БНСУ-д эмчлүүлэх эмчилгээний зардал болох 45 сая төгрөгийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой юм.