Г.Нагарагчаа:Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан нэг цэгийн ухаалаг үйлчилгээг бий болгоно

2014 оны 12 сарын 04

Нийслэлийн Хан-Уул дүүргийн ЖДҮДТ-ийн дарга Г.Нагарагчаатай ажлын явцын талаар ярилцсанаа хүргэж байна.
-ЖДҮДТ-ийн үйл ажиллагааны чиглэл, хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар ярилцлагаа эхлүүлбэл?

ХУД-ын Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв маань 2013 оны 3-р сарын 29-нд байгуулагдсан.

 


Манай төв нь Жижиг Дунд Үйлдвэрлэл эрхлэгч иргэн аж ахуйн нэгжүүдэд бизнесийн болон аж ахуй эрхлэлтийн чиглэлээр сургалтуудыг явуулж, төслийн болон бусад зөвлөгөө өгөх, мэдээллийн үйлчилгээ үзүүлэх, зээлд хамруулах, үзэсгэлэн яармагт оролцуулах, шинээр бизнес эрхлэгчдийг тодорхой хугацаанд бойжуулан, бие даан хөгжих чадвартай аж ахуйн нэгж болгон зах зээлд гарахад нь туслах зэрэг хуулийн хүрээнд боломжит бүх хэлбэрээр дэмжлэг үзүүлэх зорилготой.
Энэ 2014 онд өнөөдрийн байдлаар манай байгууллагаас явуулсан сургалтанд 224 иргэн хамрагдаж, 260 гаруй иргэн, аж ахуй нэгжид төслийн болон бусад зөвлөгөөг өгч, 700 гаруй иргэд, аж ахуй нэгжийг мэдээллээр үйлчилж, гурван удаагийн уулзалт зөвөлгөөн зохион байгуулж 350 гаруй иргэн ААН, 7 удаагийн үзэсгэлэн худалдаанд 56 иргэн ААН хамрагдаж давхардсан тоогоор 1600 гаруй иргэн аж ахуйн нэгжийн төлөөллийг хамруулаад байна.  
Энэ жил манай дүүрэгт жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас нэг тэрбум төгрөгийн санхүүжилт ирсэн байгаа. Тухайн санхүүжилтийн хүрээнд төсөл сонгон шалгаруулах дэд комисст жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуй нэгжээс 74 төсөл ирснээс 23 төсөл шалгарч дэмжигдсэн.
Ирсэн 74 төслийн 50 орчим хувь төвөөс явуулсан сургалтуудад хамрагдсан, 16 нь манай төв дээр ирж төсөлдөө зөвлөгөө аван анализ хийлгэж, тооцоо судалгаагаа нягтлуулан засаж сайжруулж хамтарч ажилласан тоо байна.
Үүний зэрэгцээ үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр төвийнхээ сургалтын танхимд зургийн студи бий болгон тэдний бүтээгдэхүүний зургийг шаардлага хангахуйц, мэргэжлийн талаас нь үнэ төлбөргүй авч өгөх, авсан зургаа өөрийн сайт болон сэтгүүлээр дамжуулан сурталчлах ажлыг бас хийж эхэлсэн байгаа.
-2014 онд хийсэн томоохон ажлууд юу байна вэ?
Хан-Уул дүүргийн ЭЗ нийгмийн 2014 оны зорилтод тусгагдсан манай байгууллагын зүгээс хийж хэрэгжүүлэх томоохон ажлуудад  Жижиг Дунд Үйлдвэрлэл эрхлэгчдийн мэдээллийн сан бий болгох, ЖДҮ-ийг дэмжих дүүргийн дэд хөтөлбөрийг бий болгон хэрэгжүүлж ажиллана гэсэн зорилтууд тусгагдсан байгаа юм.  
Энэ ажлын хүрээнд бид мэдээллийн сангийн бааз бий болгох зорилгоор 2 шатны судалгааг явуулсан.
1-р шат өрхийн судалгаа: Энэ судалгаа 2013,2014 он дамжсан судалгаа хийгдсэн дүүргийн 7000 гаруй өрх хамрагдсан нэлээд том судалгаа болсон.  
2-р шат аж ахуйн нэгжийн судалгаа:  Энэ судалгаа дүүргийн татварын хэлтэст бүртгэлтэй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагын судалгаа хийгдсэн 3500 орчим ААН, байгууллага хамарсан судалгаа юм. Үүний 300 орчим ААН дээр очиж үйл ажиллагаатай нь танилцаж судалгааг явуулсан байдаг.  Үлдсэн 3200 гаруй ААН-н судалгааг санхүүгийн тайлангийн үеэр дүүргийнхээ Төрийн сангийн хэлтэстэй зөвшилцөн төвийнхээ сургалтын танхимдаа санхүүгийн тайланг хүлээн авах ажлыг зохион байгуулж, тайлангаа өгөхөөр ирж буй үйлдвэрлэл эрхлэгчдээр судалгааныхаа зорилгыг танилцуулан судалгаагаа явуулсан.
Дээрх судалгааг явуулсны үндсэн дээр үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн цаашдын хэрэгцээ шаардлагыг тодорхойлж мэдээллийн сангийн баазыг  бий болгон үйл ажиллагаандаа хэрэглэж байна. Мөн дүүргийн ЖДҮ-ийг дэмжих , хөгжүүлэх дэд хөтөлбөрийг  /2014-2016 дунд хугацааны/ боловсруулж Худалдаа үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсүүдтэй хамтарч хэлэлцэн, тухайн хэлтсүүдтэй хамтран дүүргийн ЖДҮ эрхлэгчдийн зөвлөгөөнийг зохион байгуулснаар тус зөвлөгөөн дээр хөтөлбөрийг танилцуулж оролцогчдын саналыг нээлттэй авч хөтөлбөртөө тусгасан. Улмаар дүүргийн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, ИТХ-ын тэргүүлэгчдээр батлуулсан.  Энэ хөтөлбөр батлагдсанаар Хан-Уул дүүрэг ЖДҮ-г дэмжих, хөгжүүлэх чиглэлээр бодлогын баримт бичигтэй болж үүнийхээ дагуу ажлууд маань төлөвлөгдөөд явнаа гэсэн үг юм.
Энэ хөтөлбөрийн дагуу хэрэгжих ажлуудаас энэ жил бид бас тодорхой ажлуудыг нь эхлүүлээд байгаа.

-ЖДҮДТөвийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, идэвхжүүлэх чиглэлээр хийгдсэн ажил юу байна вэ?
 Хөдөлмөр эрхлэлт үйлчилгээний төвөөс зарлагдсан Аж ахуй эрхлэлт Бизнес хөгжүүлэх сургалт явуулах, Зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендерт оролцон шалгарч 20 хүртэлх сая төгрөгийн санхүүжилтийг авах эрх үүссэн. Энэ нь дүүргүүдийн ЖДҮ төвүүдээс Чингэлтэй дүүргийн ЖДҮ манай төв хоёр тус тендерт шалгарсан байдаг юм. Үүний дагуу 3 талт гэрээ байгуулан ажиллаж тухайн тендерийн дагуу ажлууд явагдаж тодорхой хэмжээний санхүүжилтыг авч төрийн санд төвлөрүүлээд байна.  
Бүгд Найрамдах Солонгос улсын Жижиг дунд үйлдвэрийн холбооны  төлөөлөгчийн газар, Монгол Солонгосын бизнес төвтэй  ЖДҮ-ийг хөгжүүлэх, ЖДҮ эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжих, сургалт, зөвлөгөө, мэдээлэл солилцох чиглэлээр хамтран ажиллах “Санамж Бичиг”-ийг байгуулж үүний дагуу Монгол Солонгосын шилдэг бүтээгдэхүүний үзэсгэлэнг хамтран зохион байгуулсан.  Цаашид 2015 онд ЖДҮ-ийн зориулалттай Солонгос улсын тоног төхөөрөмжийн  үзэсгэлэнг чиглэл, чиглэлийнх нь дагуу 3-4 удаа хамтран зохион байгуулахаар ярилцаад эхний бэлтгэл ажлууд хийгдээд явж байна. Мөн дан ганц Монгол улсад тухайн үзэсгэлэнг зохион байгуулах биш Солонгост Монголын үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэнг зохион байгуулахаар ярилцаж төлөвлөөд байгаа.
-ЖДҮДТ-ийн 2015 онд хийхээр төлөвлөсөн томоохон ажил юу байна вэ?
Жижиг Дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд гол ажлууд маань хийгдээд явна.
Жишээлбэл: ЖДҮ эрхлэгчдэд зориулсан нэг цэгийн ухаалаг үйлчилгээг бий болгоно гэх зэрэг олон ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа.

-Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13173
0 эможи
keyboard_arrow_up