Төрийн бус байгууллагуудын анхааралд

2014 оны 12 сарын 03

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, өөр ажилд шилжсэн тул нөхөн томилох асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцэхээр төлөвлөж байна.

Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д заасны дагуу сэтгүүл зүй, гадаад харилцаа, эрх зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүнийг Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэн материалыг Монгол Улсын Их Хуралд ирүүлэх юм.

Дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлсэн тухай албан бичиг, хурлын тэмдэглэл, нэр дэвшигчийн танилцуулгын хамт Төрийн байгуулалтын байнгын хороонд 2014 оны 12 дугаар сарын 10-ны дотор ирүүлнэ үү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13105
0 эможи
keyboard_arrow_up