Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2014 оны 12 сарын 03

09:00 цагт "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд халдварт өвчний сэжигтэй зорчигч илэрсэн үед авах арга хэмжээний талаар "Код-9" үзүүлэх сургалт болно.

09:00 цагт Улсын дээд шүүхэд Налайх дүүрэгт автомашиндаа байсан хүнийг буудаж алсан н.Мэндбаярын хэргийг шүүх хурал болно.

10:00 цагт “Уул уурхайн бус экспортын хөгжил ба цаашдын хандлага” зөвлөгөөн МҮХАҮТ-ын 507 тоотод зохион байгуулагдана. Утас: 99020785 

10:00 цагт МҮЭСТО-нд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийсэн бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 89008368 99081657

10:30 цагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харангаа унага  урладаг ээжүүдийг хүүхдүүдийнх нь хамт УИХ-н эмэгтэй гишүүд  Төрийн ордонд хүлээн авна.

11:00 цагт Д.Сүхбаатарын нэрэмжит клубт Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урлагийн тоглолт болно.

11:00 цагт Монгол Францын Төв, Францын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Францын алдарт гитарчин Тибу Куваний тоглолтыг 2014 оны арванхоёрдугаар сарын 3-нд буюу өнөөдөр "Bloxbox" театрт зохион байгуулах гэж байгаа талаар хэвлэлийн бага хурал "Монгол ньюс" мэдээллийн төвийн байранд болно.

11:00 цагт дэлхий дахинаа "Тогтвортой хөгжил-Технологийн оролцоо" уриан дор тэмдэглэж байгаа Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах Олон Улсын өдрийг тохиолдуулан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас Монголын Хүүхдийн Ордонд Хэвлэлийн бага хурал болно. Утас: 88093607, 88017202

11:00 цагт парламентад суудалгүй намуудаас цаг үеийн асуудлаар СЕХ-ны дугуй зааланд хэвлэлийн бага хурал хийнэ.  Утас: 99031777

11:00 цагт "Аюул дагуулсан 12 дугаар сар" хэвлэлийн бага хурлыг Улаанбаатар хотын цагдаагийн газраас зохион байгуулах гэж байна. Хэвлэлийн бага хурал Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын хурлын танхимд болно. Утас: 93021300, 93021019

12:00 цагт Монголд анх удаа Тэргэнцэртэй Сагсан Бөмбөгийн үндэсний шигшээ баг байгуулагдаж, тив дэлхийн хэмжээний тэмцээн уралдаанд оролцох зорилготойгоор бэлтгэлдээ гарах гэж байгаа талаар хэвлэлийн бага хурал Спортын Төв Ордонд хэвлэлийн танхимд болно. Утас: 88023710, 88081047

12:45 цагт "Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд ТВ-9 телевизийн “Лоолойгийн найзууд” нэвтрүүлгийн уран бүтээлч багачууд Японы кино пестивалид амжилттай оролцож цомын эзэн болсон талаар нэвтрүүлгийн уран бүтээлчид мэдээлэл хийнэ.

13:00 цагт Нийслэлийн Иргэний танхимд "Улс төрийн намын эрх зүйн шинэтгэл" сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг болно. Утас: 70000809

14:00 цагт “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих олон улсын өдөр”-ийг тохиолдуулан Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдйн Хурлын Ажлын алба, Иргэний танхим, Халамж үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэл, Нийгмийн даатгалын хэлтэс хамтран зохион байгуулж буй “Таны төлөө - Танд тусалъя “ аяны нээлт Төмөр замын дуу бүжгийн чуулгын байранд болно. Утас: 91426622

14:00 цагт “Оолон Улсын Авилгын эсрэг өдөр” -г тохиолдуулан АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл, “Авилгын эсрэг түншлэл” (PACI) –ийн сүлжээ хамтран Авилгатай Тэмцэх Газрын удирдлага, бизнес эрхлэгчидтэй нүүр тулсан уулзалтыг МҮХАҮТанхимын 507 тоот хурлын танхимд зохион байгуулна. Утас: 99020785

17:00 цагт өнгөрсөн жилээс манай улсад цорын ганц зохион байгуулагдаж буй "Тэргэнцэртэй сайхан бүсгүй", "Хувцас загварын шоу-2014" арга хэмжээ  МХАҮТ-д болно.Утас: 99741916, 99008935.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13103
0 эможи
keyboard_arrow_up