Улаанбаатарт 13-15 хэм хүйтэн байна

2014 оны 12 сарын 03

Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл зүүн зүгийн нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгороор 23-28 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар 14-19 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 13-15 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 23 хэм хүйтэн, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 12 дугаар сарын 04-нөөс 2014 оны 12 дугаар сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Арванхоёрдугаар сарын 4-нд зүүн зүгийн нутгаар, 5-нд баруун зүгийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 6-нд баруун болон төв, говийн нутгаар бага зэргийн цас орно. Салхи 4,5-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 14-19 хэм, Идэр, Тэс, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13101
0 эможи
keyboard_arrow_up