Шөнөдөө жиндүү хүйтэн байна

2014 оны 12 сарын 02

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:  Өнөө, маргаашдаа цаг агаар тогтуун, шөнөдөө жиндүү хүйтэн байна.

Өнөөдөр 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 17 цагт 19 хэм, 20 цагт 21 хэм хүйтэн байна.

15 цагт Улаанбаатарт: 17 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 54 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.

2014 оны 12 дугаар сарын 02-ны 20 цагаас 2014 оны 12 дугаар сарын 03-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 15-20 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 23-28 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын сав газраар 28-33 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз голын сав газраар 28-33 хэм, бусад нутгаар 23-28 хэм, өдөртөө бүх нутгаар 13-18 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 27-29 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө хотын төв хэсгээр 24-26 хэм, бусад хэсгээр 29-31 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.

2014 оны 12 дугаар сарын 04-нөөс 2014 оны 12 дугаар сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Арванхоёрдугаар сарын 4-нд зүүн зүгийн нутгаар, 5-нд баруун зүгийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 6-нд баруун болон төв, говийн нутгаар бага зэргийн цас орно. Салхи 4,5-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 14-19 хэм, Идэр, Тэс, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13095
0 эможи
keyboard_arrow_up