Нийслэлийн 2015 оны төсвийн төслийн эцсийн хэлэлцүүлэг пүрэв гарагт болно

2014 оны 12 сарын 02

Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуулийн дагуу нийслэл ирэх оны оныхоо төсвийг иргэдийн оролцоотой боловсруулж  төслийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн барьсан. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор нийслэлийн 2015 оны төсвийн төслийг 2 хэлэлцүүлгээр хэлэлцэж, батлахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу төсвийн эхний хэлэлцүүлгийг Нийслэлийн ИТХ-ын 11 дүгээр сарын 27-ны өдрийн ээлжит хуралдаанаар хийж, нийслэлийн ИТХ-ын хороод, намын бүлгүүдээр хэлэлцүүлэх ажил үргэлжилж байна. Нийслэлийн 2015 оны төсвийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг 12 сарын 04-ний өдөр хийх бөгөөд төсвийн төсөлтэй хамтатган нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилт, нийслэлийн өмчөөс 2015 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах, Өмчийн концессын зүйлийн жагаалт, 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13066
0 эможи
keyboard_arrow_up