Дахин сонгон шалгаруулалтад сонгогдсон иргэд өргөдлөө өгөхөд нэг хоног үлдлээ

2014 оны 12 сарын 01

Нийслэлийн хэмжээнд цахим хэлбэрээр иргэдэд газар өмчлүүлэх ажил эхлээд багагүй хугацааг өнгөрөөжээ. Энэ хугацаанд нийтдээ  5 дүүргийн 5 байршилд 12 911 иргэн цхаим хэлбэрээр газар өмчлөн аваад байна. Харин цахим системд сонгогдож газар өмчлөн авах эрх нь үүссэн буюу сонгогдсон иргэдийн тодорхой хувь нь өргөдөл хүлээн авах заасан хугацаанд харъяа дүүрэгтээ хандаж өргөдлөө өгөөгүй юм. Тийм учраас тэдгээр иргэдийн сонгогдсон эрхийг нь хүчингүйд тооцож үлдсэн сонгогдоогүй иргэдийн дунд дахин цахим системээр сонголт хийсэн байна. Дахин сонголт явуулж өргөдөл хүлээн авах хугацааг олон нийтэд заралснаас хойш дүүргүүдийн Өмч, газрын харилцааны алба цөөнгүй өргөдлийг хүлээн авч байгаа боловч иргэдийн оролцоо сул байгааг онцолжээ. Тиймээс сонгогдсон иргэд идвэхтэй оролцохоос гадна сонгогдсон эсэхээ мэдхийн тулд иргэн та www.umch.ub.gov.mn ГАЗАР ӨМЧЛӨЛИЙН ЦАХИМ СИСТЕМЭЭР СОНГОГДСОН ЭСЭХЭЭ ШАЛГАХ ХАЙЛТЫН СИСТЕМ гэсэн цонх руу орж өөрийн регистрийн дугаараа оруулж шалгах бүрэн боломжтой юм. Дахин сонгон шалгаруулалтын өргөдөл хүлээн авах хугацаа маргааш буюу 2014 оны 12-р сарын 02-ны өдөр дуусна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12983
0 эможи
keyboard_arrow_up