Ногоон хөгжлийн бодлогын чиглэлээр “Ногоон хот” семинар боллоо

2014 оны 12 сарын 01

Нийслэлийн ЗДТГ, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Монголын хотуудын холбоотой хамтран “Ногоон хот” семинарыг зохион байгууллаа. Семинарт нийслэлийн Засаг даргын хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч  С.Очирбат, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Монголын хотуудын холбооны төлөөлөгч нар болон албаны хүмүүс оролцлоо.

 

Тус семинараар Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэргэжилтэн Х.Хишигжаргал Тогтвортой хотууд, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн М.Ганбат  Монгол дахь Ногоо хотыг хөгжүүлэх бодлого чиглэл гэсэн сэдвээр илтгэл тавьж  Монголын Хотуудын холбооны дарга Б.Оюунбаяр НҮБ-ын ногоон хотын тунхаглалыг оролцогчдод танилцуулсан юм. Мөн МҮИС-ийн Инноваци, эрдэм шинжилгээний асуудал эрхэлсэн дэд захирал, Монголын ногоон барилгын хүрээлэнгийн үүсгэн байгуулагч Д.Нэргүй “Ногоон барилга, түүний ач холбогдол”-ын талаар мэдээлэл өгсөн юм.
2012 онд болсон Тогтвортой хөгжлийн дэлхийн дээд хэмжээний чуулганаас НҮБ-ыг ногоон хөгжлийн чиглэлээр улс орнуудад дэмжлэг үзүүлэхийг уриалсан. Нөгөөтэйгүүр, олон улсын байгууллага, хандивлагч улс орон ногоон хөгжлийг тэргүүлэх чиглэлээ болгохыг зорьж байна. Энэ чиглэлтэй уялдуулан Байгаль орчин, ногоон хөгжлийн яам байглаь орчинд ээлтэй, олон нийтэд нээлттэй Ногоон  хөгжлийн бодлого боловсруулж, 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр УИХ-аар холбогдох хуулийг батлуулсан байна. Тиймээс Улаанбаатар хот ногоон хөгжлийн үзэл баримтлалд нэгдэж, үйл ажиллагаагаа чиглүүлэх шаардлагатай талаар семинарт ороцлогчид саналаа илэрхийлсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12970
0 эможи
keyboard_arrow_up