Ж.Оюунцэцэг: Манай төв 2014 оны 10 сарын байдлаар 12593 хүнд хүрч үйлчиллээ

2014 оны 12 сарын 01

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвийн захирал  Ж.Оюунцэцэгтэй ажлын явцын талаар ярилцсанаа хүргэж байна.

 

-Сайн байна уу. Албан бус-Насан туршийн боловсролын төв энэ онд хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл өгнө үү.
ХУД-ийн Засаг даргын дэргэдэх Албан бус-Насан туршийн боловсролын төв нь 2014 оны 1 дүгээр сараас эхлэн БШУЯ-ны сайдын А/242 тоот тушаалаар батлагдсан 5 чиглэлийн хүрээнд   насан туршийн боловсролын үйлчилгээг  нээлттэй, хүртээмжтэй, чанартай хүргэж,  насан туршдаа суралцах сэтгэлгээг иргэдэд төлөвшүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа төлөвлөн 16 дах жилдээ тасралтгүй үйлчилж байна. Манай байгууллага 2014 оны 10 сарын байдлаар 12593 хүнд хүрч үйлчилсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  өссөн дүнтэй байна. Үүнд: Амьдрах ухааны боловсролын агуулгын хүрээнд  компьютерийн анхан, дунд, гүнзгий шатны сургалт, Бие дааж боловсрол дээшлүүлэх үйлчилгээг танхимын, явуулын зөөврийн номын сангаар дамжуулан иргэдэд хүргэж байна. Дүүргийн засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны   мөрийн хөтөлбөрийн  “АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ, МОНГОЛ ХҮН БАЯН ДҮҮРЭГ” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өрхийн орлого багатай ажил хөдөлмөр эрхлээгүй байгаа хүмүүсийн хэрэгцээнд тулгуурлан, нийслэлийн хөдөлмөрийн газраас зарласан чадамжид суурилсан сургалтын тендерт оёдол эсгүүр, гар урлалын  сургалтын 3 чиглэлээр шалгарч эрх авснаар сургалтуудаа амжилттай зохион байгуулж иргэдийн өрхийн орлогоо нэмэгдүүлэх, амьдралын чанараа дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлж байна. Үндэсний болон Европ хувцасны оёдол эсгүүрийн сургалтанд 100, эсгий, арьс, шүрэн урлалаар 81 иргэн төгсөж чадамжийн гэрчилгээ авсан. Хүүхэд хөгжил хамгааллыг сайжруулах чиглэлээр амьдралын боломж нөхцөл, шилжилт хөдөлгөөн, эрүүл мэндийн шалтгаанаар гурваас дээш жил сургуулиас завсардсан хүүхэд залуучуудад дүйцсэн хөтөлбөрөөр бага суурь бүрэн дунд боловсролыг нөхөн олгосноор төгсөгчид нь ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдийн адил гэрчилгээ авч цаашид суралцах боломж нь нээлттэй байдаг.

-ХУД-ын Албан бус-Насан туршийн боловсролын төв ямар ямар сургалтуудыг зохион байгуулж байна вэ?
Хэдийгээр 21 зуунд амьдарч байгаа ч бичиг үсэггүй иргэд  цөөн тоотойгоор байсаар байна. Иймд манай төвөөс бичиг үсэггүй иргэдийг хороодтойгоо хамтран илрүүлж бичиг үсгийн боловсролыг олгодог. Энэ сард 14-р хороо 13-н иргэнээ бичиг үсэгийн сургалтанд хамруулж, амжилттай төгсгөөд байна. Бичиг үсгийн боловсролтой болсноор тэдэнд  олон боломж нээгдэх, өөртөө итгэлтэй болох зэрэг давуу талууд бий болно. Гэр бүлийн боловсролын үйлчилгээгээр гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, гэр бүл төлөвлөлт, залуу гэр бүлүүд хүүхдээ хэрхэн  хүмүүжүүлэх, зэрэг олон сэдвүүдээр захиалгат сургалтуудад 1750-аад хүн хамрагдсан байна. Үүнээс үзэхэд гэр бүлийн боловсролын үйлчилгээ иргэдэд чухал шаардлагатай байгаа нь харагдаж байна.
  Нөхөн үржихүй, ёс суртахуун-төлөвшил, эрүүл мэнд, гоо зүйн-мэдрэмж, экологи, эрх зүйн боловсролын чиглэлээр хөтөлбөрүүдийг боловсруулж иргэдийнхээ хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.  Шинэчилсэн засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд БШУЯ-наас 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр үндэсний хөгжим, гитар,даралтат хөгжим худалдан авч  хөгжмийн дугуйланд иргэд хүүхэд залуучуудыг үнэ төлбөргүй суралцуулж авьяасыг нь нээн хөгжүүлж байна.
-Насны ангилалаар нь авч үзвэл хэдээс хэдэн насны хүмүүс хамрагддаг бэ?
Хүн төрсөн цагаасаа эхлэн насан хутгыг олох хүртлээ амар тайван, эрүүл энх, нэр төртэй байж, жам ёсны эрхээ бусдаас хараат бус байдлаар эдлэхэд нь шаардагдах тасралтгүй боловсролын орчин нөхцлийг бүрдүүлж нас, хүйс, боловсрол, мэргэжил харгалзахгүйгээр  бүх насныханд хэрэгцээнд нь тулгуурлан үйлчилдэг. Жишээ нь: Хөдөлмөрийн хэлтэсийн 20 албан хаагчийн хүсэлтээр англи хэлний анхан шатны сургалтыг явуулж байна. ADRA, Дэлхйин-Зөн ОУБ-ийн дэмжлэгтэйгээр 2006 онд 16-35 насны залуучуудад мэргэжил олгох зорилгоор үсчин гоо сайхны танхим техник тоног төхөөрөмжтэй болсноор сургалтыг тасралтгүй явуулж 25 иргэн мэргэжлийн 3-р зэргийн үнэмлэхтэй төгсөж ажил хөдөлмөр эрхлэх боломж бүрдсэн. 2014 оны 11-р сарын 20-с эхлэн Сүхбаатар аймгийн  хөдөлмөрийн хэлтэсийн захиалгаар 11 хөгжлийн бэрхшээлтэй иргэнд “Ноос бол цагаан алт” сэдвээр 4 модуль чадамжид суурилсан сургалт зохион байгуулж байна.

-Танай төвийн зохион байгуулж байгаа сургалтууд ямар хугацаанд үргэлжилдэг бэ?
Зохион байгуулж буй сургалтууд тодорхой хөтөлбөр, модулиар явагддаг Үүнд: Компьютерын анхан, дунд, гүнзгий шатны сургалт тус бүр- 40 цаг  чадамжид суурилсан Оёдол-Эсгүүр, Гар урлалын  4 модуль 120 цаг  Англи хэлний анхан шат 40 цаг, Үсчин гоо засалч мэргэжлйин сургалт-30 хоногийн 180 цаг гэр бүл, ёс суртахуун-төлөвшил, гоо зүй-мэдрэмж, иргэний боловсрол, Амьдрах ухааны боловсролын агуулгын хүрээнд 1 сэдэв 3 цагаар тус бүртээ 48 цагийн хөтөлбөртэй байдаг. Байгууллага хамт олон, иргэд өөрсдийн сонгосон сэдвээрээ сургалт үйлчилгээг авах нь нээлттэй юм. Бие дааж боловсрол дээшлүүлэх үйлчилгээг явуулахад 5000 гаруй номын фондтой, 20 хүний суудалтай уншлагын танхимаар үйлчлэхийн зэрэгцээ, явуулын, зөөврийн  номын сангийн үйлчилгээг  хороо, сургууль, иргэдэд ойртуулан үзүүлж байна. Монголын үндэсний төв номын сан, хүүхдийн номын ордон, Д.Нацагдоржийн нэрэмжит номын сангуудтай хамтран ажиллах гэрээ байгуулснаар иргэдийн хэрэгцээт номыг тодорхой хугацаанд зөөврөөр авч уншигчдадаа хүргэх боломж нээгдсэн. Ном хөтөлбөрийн хүрээнд  235 номыг хандивлсан нь уншигчдад оюуны хөрөнгө оруулалт болсон.Хан-уул дүүргийнхээ иргэд албан байгууллагуудад манай байгууллагын үүд хаалга байнга нээлттэй байдаг.
Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12964
0 эможи
keyboard_arrow_up