Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2014 оны 12 сарын 01

09:00-18:00 цагт “Сүнжин гранд” зочид буудлын 2 давхрын хурлын танхимд “Мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтныг чадавхижуулах нь” сэдэвт сургалт болно. Уг сургалтыг Авлигатай тэмцэх газраас зохион байгуулж байгаа бөгөөд Улаанбаатар хот дахь төрийн бүх байгууллага, тэдгээрийн салбар нэгжийн мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий 300 гаруй албан тушаалтан оролцох юм. Утас: 88100404

11:00 цагт БШУЯны 401 тоотод БШУ-ны сайд Л.Гантөмөр анх удаа ЕБСийн сургалтанд ашиглаж эхлэх гэж байгаа видео, онлайн хичээлүүдийг танилцуулна. Утас: 91913865

11:00 цагт ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах дэлхийн өдөрт зориулсан хэвлэлийн бага хурал  ЭМЯ-ны Сургалт мэдээллийн төвд болно.

11:00 цагт Чингэлтэй дүүргийн VII хороонд Хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх төвийн нээлтийн арга хэмжээ  болно.

12:00 цагт ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах дэлхийн өдөрт зориулсан "Бид хамтдаа сэргийлж чадна" өдөрлөг Чингисийн талбайд болно. Утас: 89008516 99101315

12:45 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Заамар сумын Хайлааст III багийн Засаг дарга болон нутгийн иргэдийн төлөөлөл тус багийн иргэн С.Мягмарсүрэн элэг шилжүүлэн суулгуулах хагалгаанд орох болсон талаар мэдээлнэ. Тэд нутгийн зон олон, тус суманд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудад уриалга гаргах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12955
0 эможи
keyboard_arrow_up