Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2014 оны 11 сарын 29

11:00 цагт Татварын Ерөнхий Газрын 8 давхарын хурлын зааланд "Шинэ үеийн нягтлан бодогчид 2014" оны 1-р шатны шилдэг 50 оролцогчдод шагнал гардуулах ёслол, мөн 2-р шатны шалгаруулалтын үйл ажиллагаа явагдана. Уг ёслолд ТЕГ-н удирдлагууд, зохион байгуулагчдын удирдах албан тушаалтнууд хүрэлцэн ирнэ.

11:40 цагт “Монголын Декупаж урлаг сонирхогч хөгжүүлэгчдийн анхдугаар үзэсгэлэн”-гийн нээлт Улаанбаатар хотын музейд болно. Тус үзэсгэлэн 29, 30-нд үргэлжлэх бөгөөд үзэсгэлэн гарах хугацаанд уран бүтээлчдийн урласан бүтээлийг худалдах, тус урлагийг сонирхогчдод зөвлөгөө өгөх тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

12:00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих олон улсын өдөр”-ийг тохиолдуулан Баянгол дүүргийн Ардчилсан залуучуудын холбооны I тойрог, “Түгээмэл хөгжил бие даан амьдрах төв” төрийн бус байгууллагатай хамтран “ Баярлалаа” арга хэмжээг Хорооллын "Хаш чулуун" сауны хажууд зохион байгуулах гэж байна. Утас 91426622

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12934
0 эможи
keyboard_arrow_up