Дүүргүүдийн дунд туршлага судлах арга хэмжээ боллоо
2014 оны 11 сарын 28
Нийслэлийн Баянзүрх дүүргийн ИТХ-ын Ажлын алба, 28 хороодын Иргэдийн Нийтийн хурлын дарга нар Хан-Уул дүүргийн Иргэдийн Нийтийн хурлын тэргүүний хороодын үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцох арга хэмжээ болсон байна.
Уулзалт, ярилцлагыг дүүргийн Төв Иргэний танхимд болон 2,3,14-дүгээр хороодын үйл ажиллагааг танилцуулан хороодын ИНХ-ын үйл ажиллагаа, Иргэний танхимын бүтэц зохион байгуулалт, ажлын чиг үүрэг болон архив, албан хэрэг хөтлөлт, захирамжлалын бичиг баримт, тогтоол шийдвэрүүдийн хууль зүйн үндэслэл зэргийн талаар харилцан туршлага судласан сайхан арга хэмжээ боллоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
12876
0 эможи