ХУД-ийн ИТХ-ын төлөөлөгчид сургалтанд хамрагдлаа
Монголын Нутгийн Удирдлагын Нийгэмлэгээс Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Нутгийн удирдлагын байгууллагуудын чадавхийг нэмэгдүүлэх зарим асуудал” сургалт семинар энэ сарын 14-15-ны хооронд Дуган хад жуулчны баазад зохион байгуулагдлаа.
Тус семинарт НИТХ-ын дарга, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Д.Баттулга дүүргүүдийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурын удирдлагууд, төлөөлөгч нар оролцлоо.
Мөн Монгол Улсын Хууль зүйн яам /Хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэс/, Улаанбаатар хотын Цагдаагийн газар /Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс/, Замын Цагдаагийн газар, МУИС-ын Хуулзүйн сургууль, НИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөл, Монголын Оюутны Холбоо, Монголын Сурагчдын холбоо зэрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж буй төрийн болон сургалт, эрдэм шинжилгээний, иргэд, олон нийтийн байгууллагууд оролцсон юм.
Сургалтын үер нийслэл, дүүргүүдийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дүүрэг, хороондоо хийж хэрэгжүүлж үр дүнд хүрсэн, сайн туршлага болохуйц ажил, санаачлагуудаа танилцуулан харилцан мэдээлэл солилцлоо.