НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуунд Шинжлэх Ухааны Академийн Дээд шагнал олголоо
2014 оны 11 сарын 28
Нийслэлийн 375 жилийн ой, Монголын Шинжлэх ухааны ажилтны баярыг тохиолдуулан ШУА-ийн Дээд шагнал "Хубилай хаан" алтан медалийг Нийслэлийн ЗДТГ-ын дарга, ШУА-ийн Нийгмийн ухааны салбарын Бага чуулганы гишүүн Ё.Гэрэлчулуунд олгосон байна.
Тус хүндтэй шагналыг ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин гардуулжээ. “Хубилай хаан” шагнал нь Шинжлэх ухааны Академийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан гадаад, дотоодын судлаач, эрдэмтэн болон төрийн зүтгэлтэн нарт олгодог журамтай юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
12865
0 эможи