Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2014 оны 11 сарын 28

08:00-17:00 цагт Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний яам,агентлаг байгууллагын санхүү, төсөв, төрийн сан, хөрөнгө оруулалт худалдан авалт, дотоод аудит, эд хөрөнгө хариуцсан албан хаагчдад зориулсан сургалт НЦГ-ын хурлын зааланд болно. Утас: 261743

09:00 цагт Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй “Монгол туургатан хүүхэд” олон улсын эрдэм шинжилгээний хурал МУБИС-д болно.

09:00 цагт "Хөнгөн аж үйлдвэрийн салбарын хөгжлийн асуудлууд" сэдэвт семинар ШУТИС-ийн төв номын сангийн хурлын танхимд болно.

09:00 цагт хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад зориулсан Кофе-Брийфинг уулзалт ЭМЯ-ны "Б" танхимд болно. 

09:00 цагт Монголын мэс заслын эмч нарын X чуулган "Чингис" зочид буудалд болно. Чуулган олон улсын хэмжээнд зохион байгуулагдан, гадаадын эрдэмтэд илтгэл тавина. Чуулганы нээлтийн ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Батцогт, УБТЗ ХНН-ийн дарга Г.Сэрээнэндорж, Монголын мэс заслын эмч нарын нийгэмлэгийн ерөнхийлөгч академич Н.Баасанжав болон бусад албаны хүмүүс оролцоно.

09:00 цагт Үндэсний эрүүл мэндийн даатгалын тогтолцоо үүсч хөгжсөний 20 жилийн ойг тохиолдуулан “Өртгийн жин, даатгалын гэрээ”, “Чанарын удирдлагын тогтолцоо ба эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний чанар” сэдэвт сургалт, “Үндэсний эрүүл мэндийн даатгалын тогтолцоог хөгжүүлэх” зөвлөлдөх уулзалт Нийгмийн даатгалын ерөнхий газрын хурлын танхимд /7-р давхарт/ болно. Утас. 89006000

10:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх "Сэтгүүлч" дээд сургуулийн хамт олон өөрийн байгууллагын 10 жилийн ой болон Хүний эрхийн өдрийг угтаж "Цусаа бэлэглэе" аянг өөрийн сургууль дээрээ зохион байгуулна  Утас:96066629, 88710687, 96016567

10:00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн 80 насны ойн хүрээнд зохион байгуулж буй "Үндсэн хуульт ёсны төлөвшилт, хөгжлийн хандлага" сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно.

10:00 цагт Монгол цэргийн музейд "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй музей" өдөрлөг болно. Энэхүү арга хэмжээнд БХЯ, ССАЖЯ, ХАХНХЯ-ны удирдлагууд болон Хөгжлийн бэрхшээлтэй сургуулийн хүүхдүүд оролцоно.

10:00 цагт МУБИС-ийн “Оюутанд үйлчлэх төвийн үйл ажиллагааг танилцуулах өдөрлөг” МУБИС-ийн нэгдүгээр байранд эхэлнэ.

11:00 цагт Нийслэлийн Засаг дарга Элэгний С вирусын эсрэг эмийг АНУ-аас оруулж ирж байгаа хүмүүстэй  уулзах уулзалт Хангарьд ордны 14 давхарт болно. Утас 99666553

11:00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвийн байранд "Өв хамгаалагч эргүүл"-ийн аянд оролцогч байгууллагуудын төлөөлөл олон нийтэд Эрүүл мэнд, Соёлын өв, Байгаль орчноо хамтдаа хамгаалахыг уриалан хэвлэлийн бага хурал зарлаж байна.

11:00 цагт Монгол Улсын сансрын нисэгч, Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор профессор М.Ганзоригт зориулсан хүндэтгэлийн самбарын нээлтийн ёслол Одон орон, Геофизик судалгааны төвийн "Сансар" танхимд болно. Утас: 77110292, 99107528

12:00 цагт Улаанбаатар Ротаракт клубын санаачилсан ‪"‎EyeSee2‬" төслийн хаалтын үйл ажиллагаа СХД-ийн 61-ийн гармын наана байрлах 121-р сургуулийн байранд болно. Утас: 88013888, 99076003, 88067145

12:30 цагт НЗДТГ-ын VIP заланд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх эрхтэй болж байгаа аж ахуй нэгжүүдэд батламж гардуулах үйл ажиллагаа болно.

13:00 цагт Замын-Үүдийн авто тээвэрчдийн холбооноос хил хоорондын ачаа тээврийн машинуудын сул зогсолтын арга хэмжээг 2014 оны арваннэгдүгээр сарын 24-нөөс эхэлсэн бөгөөд тавьсан зорилтоо шийдвэрлүүлэхийн тулд арга хэмжээгээ үргэлжлүүлэхээр болсноо нийтэд мэдэгдэж "Борхойн тал" авто тээвэрчдийн холбооноос хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 300995, 99182236

14:00 цагт Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн зарим хэргийн шийдвэрлэлтийн талаар Нийслэлийн прокурорын газрын хурлын танхимд мэдээлэл хийнэ. Утас: 99887748

15:00 цагт Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөж, барилгажуулах тухай асуудлаар Хангарьд ордоны 11 давхарын хурлын танхимд  хэвлэлийн бага хурал хийнэ.  Утас 99999360

15:00 цагт “Шүүхийн ажиглалт” сэдэвт төслийн танилцуулга, хэвлэлийн бага хурал Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болно.

17:00 цагт Монголын Урлагийн Зөвлөлийн "Гэрэлтэй ширээ" анимейшн кино сургалтын хаалтын ажиллагаа Туркийн Элчин сайдын хувийн өргөөнд болно. Утас: 319015, 319017

17:00 цагт “Оросод суралцахыг урьж байна” уриатай "Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд-2014" ажлаа дүгнэх хүндэтгэлийн арга хэмжээ Оросын шинжлэх ухаан соёлын төв (РЦНК)-д болно.

18:00 цагт уран бүтээлч агсан Б.Нацагдоржийн "Хөвсгөлийн цэнхэр уулс" аялалын тэмдэглэл номын  болон номонд орсон уран зургийн үзэсгэлэнгийн нээлт  "Blue Moon" арт галерейн үзэсгэлэнгийн танхимд болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12863
0 эможи
keyboard_arrow_up