Улаанбаатарт 4-6 хэм хүйтэн байна

2014 оны 11 сарын 28

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун зүгийн нутгаар, маргааш ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч  хүйтний эрч эрс чангархыг анхааруулж байна

Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын зарим нутаг болон төвийн нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр байна. Дархадын хотгороор 13-18 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон, Идэр, Тэс, Сэлэнгэ, Ерөө, Туул голын сав газраар 7-12 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 4-6 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 хэм хүйтэн, харьцангуй чийг 60 хувь, агаарын даралт 858 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 11 дүгээр сарын 29-нөөс 2014 оны 12 дугаар сарын 03-ныг хүртэлх
  цаг агаарын урьдчилсан  төлөв

Арваннэгдүгээр сарын 29-нд  ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хагаст, 12-дугаар сарын 1-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 2-нд Хангайн уулсаар цас орно. Салхи 29-нд ихэнх нутгаар, 30-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. 29-нд нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын сав газраар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна. Хугацааны эцсээр нутгийн баруун хэсгээр өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12862
0 эможи
keyboard_arrow_up