Хан-Уул дүүргийн ИТХ-ын Нийгмийн бодлогын хороо хуралдлаа

2014 оны 11 сарын 27

ХУД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Ё.Цацралтуяа даргатай  Нийгмийн бодлогын хороо 75%-ийн ирцтэйгээр хуралдаж, хуралд ИТХ-ын Тэргүүлэгч, төлөөлөгч Б.Болд, Төлөөлөгч Ч.Пүрэвсүрэн, Ч.Наранцэцэг,С.Баасандолгор нар оролцлоо.

Тус хорооны хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн,санал дүгнэлт гарсан байна.

1. Дүүргийн Ахмадын өргөөтэй болох асуудал хэлэлцэн дэмжигдэж, ИТХ-ын Тэргүүлэгчдийн Хурлаар оруулах

2. Иргэдийн Спортын 3 дугаар наадмын зохион байгуулалтын талаархи мэдээлэл, сонсгол-Мэдээдэгч: Дүүргийн спорт хорооны дарга Б.Мөнх-Эрдэнэ

3. 2014 оны 11 дүгээр сарын 11-28-ны хооронд дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хувийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, ИТХ-ын Ажлын албатай хамтран танилцах зэрэг арга хэмжээг авахаар болжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12803
0 эможи
keyboard_arrow_up