Цахилгааны төлбөрийг нь 50 хувиар хямдруулна

2014 оны 11 сарын 26

Улаанбаатарын утаатай тэмцэх үүднээс нийслэлийн тодорхой бүсүүдэд цахилгааны урамшуулал олгох Засгийн газрын шийдвэр гараад удаж байна. Цахилгаан халаагуур бүхий айл өрхийн сард шөнийн цагаар хэрэглэсэн 3000 кВт хүртлэх цахилгааны төлбөрийг 50 хувиар хөнгөлөх аж. Оройн цагт 18-аас өглөөний 9.00 цаг хүртлэх хугацаа багтах юм байна. Түүнчлэн төслийн зуухтай айл өрхийн ахуйн хэрэгцээнд хэрэглэсэн цахилгааны төлбөрийг 50 хувиар бууруулж урамшуулах гэнэ.

Засгийн газрын тогтоол гарснаас хойш төслийн зуухаар 54 мянга, цахилгаан халаагуураар 2600 өрх, 57 мянган айл өрхийг цахилгааны үнийн урамшуулалд одоогийн байдлаар нийт гурван тэрбум гаруй төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12755
0 эможи
keyboard_arrow_up