Нийслэлийн 2015 оны төсвийн төслийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэнэ

2014 оны 11 сарын 24

Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хууль, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу иргэдийн оролцоотойгоор боловсруулсан нийслэлийн 2015 оны төсвийн төслийг хуулийн дагуу Нийслэлийн ИТХ-д өргөн барьж, 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хуралдах нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан хэлэлцүүлэхээр боллоо. Үүний дараа нийслэлийн ирэх оны төсвийн төслийг НИТХ-ын 11 дүгээр сарын 28-ны өдрийн ээлжит чуулганы хуралдаанаар нэгдүгээр хэлэлцүүлэг, 12 дугаар сарын 04-ний хуралдаанаар хоёрдугаар хэлэлцүүлэгт оруулахаар төлөвлөж байна. Мөн дээрх хуралдаанаар нийслэлийн 2015  оны төсвийн төсөлтэй хамтатган нийслэлийн 2014 оны зорилтын хэрэгжилт, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилт, нийслэлийн өмчөөс 2015 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах, Өмчийн концессын зүйлийн жагаалт, 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12598
0 эможи
keyboard_arrow_up