Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлын зураг төслийг боловсруулна

2014 оны 11 сарын 24

Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө оруулалтын ажил зохион байгуулах тухай” А/978 дугаар захирамж гаргаж,  Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн сайжруулах, шинээр барих ажлын зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний зардлыг шийдвэрлэлээ. Тус ажлыг хийхэд шаардлагатай  6.0 тэрбум төгрөгийг ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгалаа.

Харин хөрөнгө оруулалтын ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Хөрөнгө оруулалтын газарт,  нийслэлийн өмчид бүртгэн авахыг Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болголоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12587
0 эможи
keyboard_arrow_up