“Хөгжлийн түлхүүр бидний гарт” хүүхдийн VII чуулган зохион байгууллаа

2014 оны 11 сарын 24

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс  “Хөгжлийн түлхүүр бидний гарт” хүүхдийн VII чуулганыг 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгууллаа.
 Хан-Уул дүүрэг “ХҮҮХДИЙГ ДЭМЖИХ ЖИЛ”-ийн хүрээнд хэрэгжиж буй “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөр нь хүүхэд нэг бүрийн санаа бодлыг тусгахад чиглэх бөгөөд тус чуулган нь тэдний өмнө тулгамдаж буй асуудлуудыг өөрийн оролцоонд тулгуурлан хэлэлцэж,  тодорхой шийдвэр гаргах,  дүүргийн Хүүхдийн холбоог чадавхжуулах үндсэн зорилготой.
Чуулганд :
-Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Батбилэг

-Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжил, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Д.Азжаргал
-Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган
-Дэлхийн Зөн Хан-Уул Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн Менежер О.Саранцэцэг -“Хувь хүний хөгжлийн институт”-ын сургагч багш Н.Жаргалсайхан нар хүрэлцэн ирлээ.

Чуулганд төрийн болон төрийн бус өмчийн 19 сургуулийн 202 төлөөлөгч оролцож, өөрт тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэж санал “Зөвлөмж”-ийг боловсрууллаа. Энэхүү зөвлөмжийг дүүргийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн даргад хүргүүлэх юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12497
0 эможи
keyboard_arrow_up