ХУД-ийн “Сагсан бөмбөгийн “ аварга шалгаруулах “Сурагчдын лиг” тэмцээн удахгүй болно

2014 оны 11 сарын 21

ХУД-ийн ЕБС-иудын 2014-2015 оны  хичээлийн жилийн “Сагсан бөмбөгийн “ аварга шалгаруулах “Сурагчдын лиг” тэмцээн удахгүй болох гэж байна. ОХУ-ын Школьная баскетбольная лига “КЭС-БАСКЕТ” байгууллагатай хамтран Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн сагсан бөмбөгийн “Сурагчдын лиг”-ийн 6 дахь удаагийн тэмцээний 2-р шат буюу  дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг дүүргийн  ЗДТГ, Боловсролын хэлтэс , Биеийн тамир, спортын хороо хамтран 3 насны ангиллаар 2014 оны 11 дүгээр сарын 29, 30-аас 12 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд  зохион байгуулах юм. Дашрамд сонирхуулахад 2013оны Нийслэлийн аваргаар У.Гэрэлт-Од багштай Хан-Уул дүүргийн 52-р сургууль, “Шилдэг дасгалжуулагч”-аар Хан-Уул дүүргийн 52-р сургуулийн багш У.Гэрэлт-Од, Шилдэг тоглогч”-оор Хан-Уул дүүргийн 52-р дүгээр сургуулийн  тамирчин сурагч А.Ананд нар тус тус шалгарч байжээ.  

  Нийт тамирчдыг тэмцээндээ идэвхитэй оролцохыг хүсье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12451
0 эможи
keyboard_arrow_up