“Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжихэд хамтын оролцоог сайжруулъя ” зөвлөлгөөн зохион байгууллаа
2014 оныг Эрүүл мэндийн яамнаас “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”, Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Хүүхдийг дэмжих жил” болгон зарласан.
“Хүүхдийг дэмжих жил”-ийн хүрээнд “Хүүхдэд ээлтэй Хан-Уул хөтөлбөр”–ийг боловсруулан ажиллаж байгаа бөгөөд хөтөлбөрийн хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжихэд хамтын оролцоог сайжруулъя” сэдэвт зөвлөлгөөнийг 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгууллаа.
Зөвлөлгөөнд:
- Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эх барих эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн н.Октябрь
- Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Л. Үнэнбат
- Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган
- Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Т.Пүрэвчулуун
- Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Бааст нар хүрэлцэн ирлээ.
Зөвлөлгөөнд дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, сувилагч нар болон дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Интермед, Грандмед, Оргил рашаан сувилал, Нөхөн сэргээх клиник, Улаанбаатар сувиллын төлөөллүүд тус тус оролцлоо.
Дүүргийн Засаг даргын Тамгын газраас зорилтот жилийн хүрээнд Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эх, хүүхдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалд чиглэн зохион байгуулсан ажлыг дүгнэж урамшууллаа.
Нэгдсэн дүнгээр:
- 1-р байр: “Энх-титэм” ӨЭМТ
- 2-р байр: “Манал-Үйлс” ӨЭМТ
- 3-р байр: “Био-Асралт” ӨЭМТ
- Тусгай байр: “Аяут” ӨЭМТ–үүд тус тус шалгарсан байна.
“Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжихэд хамтын оролцоог сайжруулъя” сэдэвт зөвлөлгөөнийг зохион байгуулснаар эмч, эмнэлгийн ажилтны эх хүүхдийн эрүүл мэндийн анхан болон хоёрдогч шатлалын тусламж үйлчилгээний тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ач холбогдолтой юм.