Сайжруулсан зуухны хөнгөлөлттэй үнэ 17600 мянган төгрөг
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахаар гэр хорооллын иргэдийн хуучин зуухыг сайжруулсан зуухаар солих хөтөлбөрийг Улаанбаатар цэвэр агаар төслийнхөн эхлүүлсэн билээ. Энэ хүрээнд сайжруулсан зууханд 93 хувийн татаас олгон, өнгөрсөн жил 92.707 өрхийг ийм зуухатай болгожээ. Өнгөрсөн жил зуухны үнийн 93 хувийг төслөөс санхүүжүүлж байсан бол энэ жил татаас буурсантай холбоотойгоор 66 хувийг төслөөс хөнгөлж үлдсэн хувийг нь иргэд төлөхөөр зохицуулж өгсөн.
Ингэснээр зуухны үнэ 17-228 мянган төгрөгөөр иргэдийн гар дээр очиж байгаа юм байна. Харин зуухны хөнгөлөлтгүй үнэ нь 272-484 мянгын хооронд дээр дурдсанчлан найман төрлөөр худалдаалагдаж байна. 2011 оноос анх утаагүй зуух нэртэйгээр ийм төрлийн зуух тараагдах болсон. Одоогийн байдлаар нийт 4000 зуух борлуулагдан байна.
Гал түлж л байгаа бол утаа гарч л таарна. Нэрнээсээ авахуулаад үлгэр” хэмээх иргэдийн шүүмжлэлээс болоод нэрийг нь өөрчлөөд буй сайжруулсан зуухыг 2011-2013 оныг хүртэлх хугацаанд нийт 120 мянга гаруйг борлуулжээ. 2011-2012 онд 68850, 2012-2013 онд 44654, харин өнгөрсөн жил “Цэвэр агаар” сан 29707 зуух тараасан. Ингэснээр одоо нийтдээ нийслэлийн гэр хорооллын 153211 айл өрх сайжруулсан зуухтай болсон байна. Сүүлийн гурван жилд хийсэн хэмжилт судалгаагаар гэр хорооллын утааны хэмжээ 20 хувиар буурсан гэх мэдээлэл байна. Гэр хорооллыг бүрэн сайжруулсан зуухаар хангавал хотын утааны хэмжээ 40 хувиар буурна гэж үзэж байгаа юм.