Эрчим хүчний салбарынхан өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн хангажээ

2014 оны 11 сарын 19

Нийслэлийн эрчим хүчний байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажилтай  Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал ажлын хэсгийн гишүүдийн хамт танилцлаа. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” Улаанбаатар салбар ТӨХК, Дулааны цахилгаан станц- 4, Дулааны цахилгаан станц 2 -ийн ажлын явцтай танилцсан юм. “ДЦС-4” ТӨХК суурилагдсан хүчин чадлыг 123 мвт-аар өргөтгөх төслийн хэрэгжилтийн явц, 210 мвт-ын дулааны дэд станц, нүүрсний нөөц, хими цехийн ажиллагааны байдлыг газар дээр нь үзүүлсэн байна.  ДЦС-4” ТӨХК суурилагдсан хүчин чадлыг 123 мвт-аар өргөтгөснөөр  250 мянган айл өрхийг цахилгаанаар, 15 мянган айл өрхийг дулаанаар хангагдах боломж бүрдэж байгаа юм. 
Харин “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээний Улаанбаатар салбар” Их тойрог төслийн хүрээнд  220-ын 1, 110кв-ын 8 дэд  станцыг шинээр барьж байгаагаа дуулгаж, Налайх дүүргийн МСҮТ-тэй хамтран сургалтын полигон байгуулж эрчим хүчний ажилтнуудаа мэргэшүүлэн дадлагажуулж байгаагаа танилцуулсан байна.
ДЦС-2 ТӨХК вагон пүүний программын шинэчлэл хийж, нэмэлт усны халаагчийг төхөөрөмжлөн, буух усны шугамыг өргөтгөж, үнсэн сангийн үнсэн үнсийг зөөж зайлуулах ажлаа хийж гүйцэтгэжээ. Хотын Ерөнхий  менежер Б.Бадрал хэлсэн үгэндээ “Нийслэлийн хэрэглэгчид эрүүл, аюулгүй орчинд амьдарч дулаан өвөлжих эсэх нь эрчим хүчний салбарынхны ажлаас их шалтгаалдаг. Салбарынханд тулгарч буй хүндрэл бэрхшээл, цаашид хамтран хийх шаардлагатай ажлууд байна.  Хамгаалалтын зурваст айл өрх буусан, тулгуур шонг машин дайрч гэмтээдэг, шугам трасс бүхий газар ажил үйлчилгээ хийх боломжгүй, өр авлага үүссэн гэх мэт олон хүндрэл байгаа. Энэхүү хүндрэлүүд нь газар олголт замбараагүй хийгдсэн, хариуцлагын тогтолцоо сул байгаагаас шалтгаалж байна. Энэ асуудлуудыг шийдэхийн төлөө хамтран ажиллах болно” гэсэн юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12272
0 эможи
keyboard_arrow_up