Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг зохион явууллаа

2014 оны 11 сарын 18

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 26-ний өдрийн А/341 тоот захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2014 оны 09 дүгээр сарын 10-ний өдрөөс 11 дүгээр сарын 10-ний өдрийн хооронд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг дүүргийн Онцгой байдлаас зохион байгуулаа. Богдхан уулын Дархан цаазат газрын Зайсан, Богино, Чандмань, Арцат, Нүхт, Жаргалант, Өвөр зайсан, түргэний голын амуудад 2014 оны 09 дүгээр сарын 10-ний өдрөөс 11 дүгээр сарын 10-ний өдрийн хооронд Онцгой байдлын хэлтсээс түр пост ажиллуулж 1 өдөрт 7 алба хаагч нийт 60 хоног давхардсан тоогоор 420 албан хаагч чанга яригчтай мотоцикльтой ухуулга сурталчилгаа хийж, 580 иргэн, 80 автомашиныг уулнаас буулгах арга хэмжээ авсан байна. Мөн 2245 ш зөвлөмж, сурталчилгааны материал тараан, түймрээс урьдчилан сэргийлэх санамж байрлуулан, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 4 удаагийн сурталчилгааны ажлыг зохион байгуулан явуулсан байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12207
0 эможи
keyboard_arrow_up