Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2014 оны 11 сарын 18

09:00 цагт Багшийн хөгжлийн ордны 2 давхрын хурлын танхимд НЭМГ болон НБСГ- аас хамтран “Амны хөндийн эрүүл мэнд” Үндэсний хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн 119-н Ерөнхий боловсролын сургуулийн эмч нар болон улсын 180 цэцэрлэгийн аргазүйчдийг хамруулсан Хүүхдийн шүд цоорох өвчний эрсдлийг бууруулах, шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх, шүд, амны хөндийн эрүүл мэндийн сургалт зохион байгуулна.

09:00 цагт МУИС-ийн II байрны чанх хойно байрлах Монголын Эмэгтэйчүүдийн Сангийн байранд "Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд , эрх" сэдэвт сургалт болно. Утас: 99886579 

09:00 цагт Сэтгэл судлалын Үндэсний төвөөс зхион байгуулах "Нийгэм, Сэтгэлзүйн хөгжил-2014" форум "Corporate Hotel and Convention Center"-т болно. Утас: 77324233, 99981929

10:00 цагт "Төрийн үйлчилгээний ил тод байдал, хүртээмжийг үнэлэх" сэдэвт иргэдийн онооны картын үнэлгээний тайлан уулзалт Улаанбаатар зочид буудлын "Хөх асар" танхимд болно. Утас: 310560, 99951644

10:00 цагт НМХГ-ын хурлын зааланд Хувийн хэвшлийн орон сууцны компаниудын төлбөр тооцоонд ашиглаж байгаа хэмжих хэрэгсэлийн баталгаажуулалт, ашиглалт, хэмжилийн нэгдмэл байдалд хяналт шалгалт хийсэн талаар мэдээлэл хийнэ. Утас: 99070909

11:00 цагт Хүүхдийн эрхийн тухай Конвенцийн 25 жилийн ойд зориулсан арга хэмжээ Улаанбаатар чуулгын байранд болно. Утас: 97077008, 91000017

11:00 цагт Хангарьд ордны хүндэтгэлийн танхимд НЭМГ болон НҮБ-н Хүн амын сангаас интернетэд суурилсан "Channel" программыг нийслэлд нэвтрүүлэх ажлын хүрээнд Дүүргийн Эрүүл мэндийн төвийн нөхөн үржихүйн зохицуулагч нарт иж бүрэн компьютер гардуулна.

11:00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтаж 29-р тусгай сургууль дээр "Гамшиг болсон үед хэрхэн өөрийгөө болон нөхрөө аврах" танхимын болон дадлага сургуулийг зохион байгуулна. Утас: 99733208

12:30 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд "Хүсэл зорилгоо нэгтгэе" хөдөлгөөнөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12:30 цагт Спортын бэлтгэлийн төвийн IV давхарт Сагсан бөмбөгийн Монголын Үндэсний Супер Лиг эхлэхтэй холбогдуулан хэвлэлийн бага хурал болно. Хэвлэлийн бага хуралд Үндэсний Супер лигийн дасгалжуулагчид, тоглогчид, NBA-ын легионер тоглогчид оролцоно. Утас: 88023710, 88081047

15:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд "Монгол бөхийн хөгжил, шинэчлэл" ТББ-аас сүүлийн жилүүдэд Монгол бөхийн салбарт үүсээд байгаа нөхцөл, зөрчилтэй асуудлаар "Монгол бөхөө аваръя" сэдвээр хэвлэлийн бага хурал болно.

16:00 цагт Монголын Урлагийн Зөвлөл нь СУИС-ийн Радио Телевиз, Медиа Урлагийн сургууль (РТВМС)-тай хамтран, Туркийн уран бүтээлч Мустафа Өзканы удирдлаган дор зохион байгуулах"Гэрэлтэй ширээ" анимейшн кино сургалтын нээлт РТВМС-ийн Оюутан зааланд болно.

- * -

Монгол, Герман Улсуудын “Их 7-ийн Үр дүнд хурдан хүрэх түншлэл”-ийн нээлтийн бага хурал Туушин зочид буудалд зохион байгуулагдана.  Утас: 70117704

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12187
0 эможи
keyboard_arrow_up