100 хүний үсийг үнэ төлбөргүй засна
Нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд халамжийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор энэ сарын 18-ны өдөр буюу мягмар гаригт 100 хүний үс засах сайн дурын үйл ажиллагаа болох гэж байна.
Энэхүү арга хэмжээг МУЗН “VIDAL” салонтой хамтран зохион байгуулж байна. МУЗН-ийн нийслэлийн таван Дунд шатны хороо өөрийн нутаг дэвсгэрт амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, өрх толгойлсон эмэгтэйчүүд, ядуу өрхийн хүүхдүүд зэрэг эмзэг бүлгийн 100 гаруй иргэдийг хамруулж байна.
“VIDAL” салоны захирал Д.Одонгоо хүмүүнлэгийн үйл ажиллагаанд байнга оролцож, олон зуун хүнийг үсийг үнэ төлбөргүй засч, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж иржээ. Маргааш циркийн баруун талын “Далай ээж” захын хажууд байрлах “VIDAL” салоны байранд өглөөний 8 цагаас 12 цаг хүртэл үргэлжлэх юм байна.