Монгол Улс хээл хахуулийн байдлаар 156-д бичигдэж байна

2014 оны 11 сарын 15

“TRACE International” холбоо Америкийн шинжилгээний “Rand Corporation”-тэй хамтран хээл хахууль улс орнуудад ямар хэмжээнд байгааг тодорхойлон “TRACE Matrix” жагсаалт гаргажээ.

Хахуульд автаагүй орноор Ирланд тодорсон бол хоёрт Канад, гуравт Шинэ Зеланд орсон байна. Эхний аравт Хонконг, Швед, Финлянд, Сингапур, Япон, Герман, АНУ гэх мэтийн орнууд багтаад байгаа юм. Харин аливаа ажил хэрэгч үйл ажиллагаа явуулахад хамгийн эрсдэлтэй орнуудаар Камбож, Узбекстан, Ангол, Йемен, Нигери зэрэг орнууд тодорлоо.

“TRACE Matrix” жагсаалтаар хээл хахуулийн байдлыг тодруулж ажил хэрэг эрхлэхэд хэр хүндрэлтэй тулгарах боломжтойг харуулдагаар онцлогтой. Энэ жагсаалтыг гаргахдаа үндсэн дөрвөн үзүүлэлт дээр тулгуурласан аж.

Үүнд: тухайн орны засаг захиргаатай хэрхэн хамтарч ажиллах боломжтой эсэх, хээл хахуулийн эсрэг хууль бий эсэх, тэдгээр нь практик дээр хэрхэн хэрэгждэг, төрийн алба хэр тунгалаг, олон нийт түүнийг нь хянах боломжоор хэр хангагдсан байдаг зэргийг үндэслэнэ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12098
0 эможи
keyboard_arrow_up