Гэр бүлийн баталгаа гардуулах арга хэмжээ боллоо
Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтсээс зохион байгуулсан “Гэр бүлийн баталгаа ёслолтой гардуулах” үйл ажиллагаа 2014.10.28 өдөр 13 цагаас дүүргийн ИТХ-ийн зааланд боллоо.
Тус арга хэмжээ нь Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 375 жилийн ойн хүрээнд гэр бүлийн сайн сайхны төлөө, гэрлэсэн хосууд бие биенээ хүндэтгэх, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, эцэг эхийн үүргээ сайн биелүүлэх, улс эх орныхоо хөгжил дэвшилтэд өөрсдийн хувь нэмрээ оруулж, үнэнч шудрагаар ажиллаж амьдрах, үүрэг хариуцлагаа ухамсарлах зорилгоор зохион байгуулагдсан.
2, 3, 11, 13 хорооны нийт 4 хос хамрагдаж дүүргийн Бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Очир, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган нар оролцон хосуудад баяр хүргэж, дурсамж, үнэ бүхий зүйл гардууллаа. Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасаг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон байна.