"Хотын шийдэл" форум маргааш болно
JCI Монгол байгууллага Нийслэлийн ЗДТГ, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран зохион байгуулж байгаа “Хотын шийдэл” форум маргааш буюу 11 дүгээр сарын 14-нд “Корпорайт” зочид буудлын Улаанбаатар танхимд болох гэж байна.
Уг форумд Төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид, иргэдийн төлөөлөл оролцоно. Энэхүү форумаар Түгжрэлийн эсрэг авч байгаа арга хэмжээ, Цахим тасалбар төсөл, Нийтийн тээврийн чиглэлийн төлөвлөлт, Е- засаглал- ухаалаг аппликэйшн, Гудамж төсөл, Дугаарын хязгаарлалт болон авто замын осол, Хөдөлгөөн буюу Олон төрлийн тээврийн сүлжээ, Дугуйтай Улаанбаатар төсөл, Машины хэрэглээг бууруулах бодлого, Дагуул хот байгуулж, төвлөрлийг сааруулах, Замын хөдөлгөөний аюулгүй байдал ба соёлын үндэс зэрэг асуудлуудыг хэлэлцэээр болсон байна.