Хан-Уул дүүргийн тэргүүний 118-р сургууль шинийг санаачилжээ

2014 оны 11 сарын 13

Хан-Уул дүүргийн тэргүүний 118-р сургууль өнөөдөр буюу 11-р сарын 13-ны өдөр шинэ халаалтын зуухны нээлт хийсэн бөгөөд нээлтийн үйл ажиллагаан дээр сургуулийн сурагчдын арт галерейг тус дүүргийн Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг болон 8-р хорооны засаг дарга Ё.Цацралтуяа нарт танилцууллаа. 

Сурагчид болон багш нарын бүтээлийг сурталчлах, худалдан борлуулах, сургуулийн бүтээлийн санг арвижуулах зорилгоор өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан "Арт галерей" бүтээлийн үзэсгэлэнг сургууль доторх халаатын зуухны өрөөний коридорын сул зайг ашиглан байгуулж байнгын ажиллагаанд оруулжээ.

Тус сургуулийн захирал Ц.Мөнхтөр гэрээгээр ажиллаж байгаа БНСУ-ын багш Сун Юн Ён болон Хён Ин Же нарын хамт УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Батцогтой төрийн ордонд уулзаж 2 орны боловсролын асуудлаар санал солилцлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12004
0 эможи
keyboard_arrow_up