БАЯРТ МЭДЭЭ: Хан-Уул дүүргийн 8-р хорооны хүүхдүүд цэцэрлэгтэй болох нь
2014 оны 11 сарын 13
Хүүхдийн цэцэрлэг хомсдсон асуудал хаа сайгүй бухимдал дүүрэн байхад шинээр нэг цэцэрлэг ашиглалтанд орж байгаа нь сайшаалтай. Нийслэлийн ХУД-ийн 8-р хорооны 209-р цэцэрлэг 11-р сарын 15-нд Улсын комисст хүлээлгэн өгч, энэ оны сүүлээр ашиглалтанд орох юм байна. Тус цэцэрлэг нь 8 ангитай 240 хүүхдийн хүчин чадалтай.
Цэцэрлэгийн эрхлэгчээр Э.Батнавч томилогдон бэлтгэл ажлаа хангаж эхлээд байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
11973
0 эможи