Нийсллэийн өмчид 103 сая төгрөгийн үнэ 4 тээврийн хэрэгслийг бүртгэж байна
2014 оны 11 сарын 13
Нийслэлийн Засаг Дарга “Тээврийн хэрэгсэл бүртгэн авах тухай” А/952 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нэгдсэн үндэстний байгууллагын “Хүүхдийн сан”, Монголын Мянганы сорилтын сан, “Beforward” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хандивласан нийт 103сая 639 мянган төгрөгийн үнэ бүхий 4 тээврийн хэрэгслийг нийслэлийн өмчид бүртгэн авахаар боллоо. Уг тээврийн хэрэгслийг Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд хөгжлийн төв, Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвд хандивлах юм.
Нийслэлийн өмчид бүртгэж байгаа тээврийн хэрэгслийг данс бүртгэлдээ бүртгэн авч, ашиглалт, хамгаалалтыг хариуцан ажиллахыг эзэмшигч байгууллагын дарга, захирал нарт даалгаж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

НИЙСЛЭЛИЙН ӨМЧИД БҮРТГЭХ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЖАГСААЛТ
№ | Хөрөнгийн нэр | Марк | Арлын дугаар | Үйлдвэр-лэсэн он | Тоо хэмжээ | Нэг бүрийн үнэ | Нийт үнэ | Эзэмшигч байгууллагын нэр | Хөрөнгө оруулалтын эх үүсвэр |
1 | Фургон автомашин | УАЗ-390992 | 374100Е0433840 | 2014 | 1 | 29,000,000 | 29,000,000 | НД. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв | НҮБ-ийн "Хүүхдийн сан"-гийн хандив |
2 | Фургон автомашин | УАЗ-220692-033 | 374100Е0437299 | 2014 | 1 | 21,644,333 | 21,644,333 | НД. Эрүүл мэндийн нэгдэл | НҮБ-ийн "Хүүхдийн сан"-гийн хандив |
3 | Суудлын автомашин | Toyota Alphard | ATH 10-0003400 | 2003 | 1 | 13,866,104 | 13,866,104 | СХД. Гэр бүл, хүүхэд хөгжлийн төв | Beforward ХХК-н хандив |
4 | Суудлын автомашин | Nissan Patrol | JNITFSY 6120558472 | 2008 | 1 | 39,128,600 | 39,128,600 | СХД. Гэр бүл, хүүхэд хөгжлийн төв | Мянганы сорилтын сангийн хандив |
Нийт дүн | 103,639,037 |
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
11964
0 эможи