Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2014 оны 11 сарын 13

08:30 цагт Дэлхийн чанарын өдрийг тохиолдуулан Стандартчилал, хэмжил зүйн газар “Quality Mongolia” форум буюу "Үндэсний чанарын 7 хоног"-ийг тэмдэглэх ажлын хүрээнд салбарын ххэлэлцүүлэг, семинарыг “Танан импекс” ХХК-ийн хурлын танхимд зохион байгуулна. Арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд нээх бөгөөд салбарын болон монголын тэргүүлэх үйлдвэрлэгчдийн төлөөллүүд оролцоно. Утас: 99006864, 99107064, 88096676, 99106273, 91037136

09:00-17:00 цаг хүртэл "Бурхан багшийн эхийн ачийг хариулсан" их дүйчин өдрийг тохиолдуулан МБШТөв Гандантэгчинлэн хийдийн Гандан дуганд Бурхан багшийн чого хурна. Мөн Цогчин буюу Очирдарийн дуганд 11:00-19:00 цагийн хооронд Дэмчигийн чого давхар хурна.

09:30 цагт БШУЯ, Японы Хүүхдийг Ивээх сан хамтран “Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын үйлчилгээ, орчин нөхцөлийг сайжруулах арга зам” сэдэвт 2 өдрийн зөвлөлдөх уулзалт  Чингис зочид буудалд эхэлнэ. Утас: 91913865

10:00 цагт Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын А танхимд болно. Хуралдаанаар ЧД-ын ЗДТГ-ын балансад бүртгэлтэй XIII хорооны Мэнд-Арвижих өрхийн эмнэлгийн барилга, ЧД-ийн 15-р хорооны барилга, Налайх дүүргийн IV хорооны улаан булангийн барилгыг хөрөнгө бүртгэлээс хасах тухай, Уламжлалт эм,эмийн ургамал компани НӨҮГ-ыг татан буулгах тухай, Улаанбаатар лотто төслийн удирдах хорооны бүрэлдэхүүн, журмыг батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Утас: 91040607

10:00 цагт Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн шинэ байранд "Өсвөр үе, залууст ээлтэй эрүүл мэндийн клиник"-ийн нээлтийн үйл ажиллагаа болно. Үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яам, ХАХНХЯ, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дүүргийн засаг даргын тамгын газар болон НҮБ-ын Хүн амын сан, Швейцарын Хөгжлийн Агентлаг оролцоно. Утас: 8811-9255

11:00 цагт ОХУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтэс болон ГХЯ-ны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар Монгол, Оросын Холбооны Улсын иргэд арваннэгдүгээрр сарын 14-нөөс эхлэн харилцан визгүй зорчих болсонтой холбогдуулан  ОХУ-ын ЭСЯ-нд хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийнэ.

11:00 цагт Монгол улсын хөлбөмбөгийн шигшээ багийн гишүүн, "Эрчим" багийн тоглогчид болох М.Төгөлдөр, С.Гал-Эрдэнэ нар Тайланд улсыг зорьж мэргэжлийн хөлбөмбөгчний шалгаруулалтанд оролцох болсон талаар  "UBS Телевиз"-ийн байранд сэтгүүлчдэд мэдээлэл өгнө.

11:00 цагт "Монголньюс" мэдээллийн төвд "Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр-2014" хэвлэлийн бага хурал болно. Хэвлэлийн баг хуралд ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал, ЭМЯ-ны Халдварт бус өвчний хяналт, урьдчилан сэргийлэлтийн бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Д. Байгалмаа, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал Д.Отгонжаргал, ДЭМБ-ийн суурин төлөөлөгч Др Су Нюунт-У, ДЭМБ-ийн Халдварт бус өвчин хариуцсан мэргэжилтэн Б.Цогзолмаа нар оролцоно. Утас 89008999

11:00 цагт МҮОНРТ-ийн Мэдээллийн төвд Засгийн газрын тогтоолын дагуу "Хавдартай тэмцэх" 14 хоногийн аяныг "Элэгний хорт хавдраас сэргийлье" уриан дор тэмдэглэж байгаатай холбогдуулан ДЭМБ, ХСҮТ-өөс хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 300995, 99182236

12:00 цагт "Монголньюс" мэдээллийн төвд "Мөнх цохилох зүрх" хандивын тоглолтын талаарх хэвлэлийн бага хурал болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11923
0 эможи
keyboard_arrow_up