Нийслэл хот 450 мянган авто машинтай

2014 оны 11 сарын 12

Улаанбаатар хот 450 мянган машинтай. Харин манай нийслэлд 300 мянган өрх аж төрдөг. Тоо бодоод үз. Айл бүрт нэг машин. Ахиад тал хувь нь хоёр машин ноогдож таарах нь. Хоногт 300 орчим мянган машин замын хөдөлгөөнд идэвхитэй оролцдог байна. Хөдөөгөөс ирж хотод түгжрэгчдийн тоо ч энэ дунд багтаж байгаа. Засгийн газар аймаг бүрийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбох бодлого барьж ажил хэрэг 70 гаруй хувийн биелэлттэй үргэлжилж байна. Өмнө нь бол хоногоор туулдаг байсан газрыг өнөөдөр харин цагаар туулж байна.Оюутан охиндоо бусдаар хүнс дайдаг байсан эцэг эхчүүд өнөөдөр бол өөрсдөө давхиад л ирчихдэг болжээ. Хоногт хотыг зорих хөдөөгийн машины урсгал ч түгжрэл нэмэгдүүлж байгаа бас нэг шалтгаан юм. 2014 онд нийслэлд баригдаж буй авто зам бүтээн байгуулалтын ажлын хурд 2,5 дахин нэмэгдэж, 2014 онд 40,94 км автозамыг шинээр барьсан ч зарим хэсэгт замын хөдөлгөөний ачаалал буурахгүй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11876
0 эможи
keyboard_arrow_up