Ази номхон далайн орнуудын үсчин, гоо засалчдын аварга шалгаруулах 18 дахь удаагийн тэмцээнээс хос медаль хүртлээ
Ази номхон далайн орнуудын үсчин, гоо засалчдын аварга шалгаруулах 18 дахь удаагийн тэмцээн 2014 оны 11 дүгээр сарын 4-5-ны хооронд Тайланд Улсын Банкгог хотноо зохиогдлоо. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингис хаан ОУ-ын нисэх буудлын “Болор” салоны захирал, Монгол Улсын мастер үсчин Х.Болорцэцэг эмэгтэйчүүдийн үсний чөлөөт загварын төрлөөр 2 дугаар байр, орчин үеийн шинэ загварын будагтай үсний төрлөөр 3 дугаар байрыг тус тус эзэллээ. Тэмцээнд 13 орны 300 гаруй оролцогчид ур чадвараараа өрсөлдсөнөөс Х.Болорцэцэг нь нэг тэмцээнээс хоёр төрлөөр оролцон цом авсан нь Монгол Улсын үсчин, гоо засалчдын ур чадварыг олон улсад таниулж, Монголын үс, засалчдын түүхэн амжилтыг эвлдээ. Мастер үсчин Х.Болорцэцэгтээ ажлын өндөр амжилт хүсье!